Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00935

 

ё

 

 

 

 

 

 

 

 

    2024      06            19                                                  142/ШШ2024/00935                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “3,229,715 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээ цуцалсныг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.. “Манай компани нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Чандмань баг 7-р хорооллын зарим орон сууцуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.Б.У нь манай компанитай 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чандмань багт байрлах ХХК-ийн өмчлөлийн 7 дугаар хороолол 2-р байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг нэг сарын 650 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн 10-ны өдрийн дотор хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгчБ.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр 2023 оны 12 дугаар сараас хойш, орон сууц хөлсөлсний төлбөрөө 2024 оны 02 дугаар сараас хойш төлөлгүй тус тус өдийг хүртэл хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөхгүй байсаар байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний 3.2-д ...уүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцож байна.Б.У нь төлөлгүй хугацаа хэтэрсэн ус, дулаан, цахилгаан/хэрэглээний/ ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр, алдангийн тооцоог дэлгэрэнгүй бодов. Үүнд:

 

 

Ус, дулаан,

Орон сууцны

Орон сууцны төлбөрийг

Нэг

Нийт

 

 

Огноо

цахилгааны

хөлс төлбөр

төлөлгүй

хоногийн

хоногийн

 

 

 

төлбөр

 

хугацаа хэтэрсэн

алданги

/0.1%/

алданги

 

 

 

 

нийт

хоног/2024.05.20/

 

 

 

2023 оны 12 сар

104 723 төгрөг

 

 

 

 

 

2024 оны 01 сар

105 544 төгрөг

 

 

 

 

 

2024 оны 02 сар

101 179 төгрөг

625 000 төгрөг

95 хоног

625 төгрөг

59 375 төгрөг

 

2024 оны 03 сар

110 628 төгрөг

650 000 төгрөг

66 хоног

650 төгрөг

42 900 төгрөг

 

2024 оны 04 сар

107 916 төгрөг

650 000 төгрөг

21хоног

650 төгрөг

22 750 төгрөг

 

2024 оны 05 сар

 

650 000 төгрөг

 

 

 

 

Нийт

529 690 төгрөг

2 575 000 төгрөг

182 хоног

 

125 025 төгрөг

 

   

 

                           

. Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 2 575 000 төгрөг, алданги 125 025 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 529 690 төгрөг, нийт 3 229 715 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцалсныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чандмань баг 7-р хороолол  дугаар байрны тоот хаягт байрлах өрөө орон сууцыг Б.У хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсье...” гэжээ

 

ХариуцагчБ.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь Б.У-д холбогдуулан “3 229 715 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээ цуцалсныг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь нэхэмжлэгч ХХК-ийн 3 229 715 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээ цуцалсныг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 625 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчБ.Уас 105 312 төгрөг, төрийн сангаас 105 312 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 229 715 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээ цуцалсныг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 625 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 105 312 төгрөг, төрийн сангаас 105 312 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА