| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00425/И |
| Дугаар | 142/ШШ2024/00939 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/00939
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэхь хэсэгт заасныг баримтлан Б. М, Ж. А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү А.Б, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин А.Б, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин А.А нарыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 21-р баг Уртын гол баянтал гудамж тоот хаягт байрлах 72 м.кв хувийн сууц, 813 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэгч Б.М, хүү А.Б, охин А.Б, А.нарын өмчлөлд үлдээхээр, Prius 30 маркийн улсын дугаартай автомашиныг хариуцагч Ж.А-ны өмчлөлд үлдээхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 350 төгрөгийн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 274 150 төгрөг гаргуулан Б.М-т буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 225 045 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Отгонтуяад даалгасугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.