Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2019/00434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын ********************тоотод түр оршин суух, У овогт Ц.Д  / ************ /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Х  овогт М.Х / *************** /-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Ц.Д , хариуцагч М.Х  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Д  би 1996 онд М.Х тэй танилцаж, үерхэж байгаад тус ондоо гэр бүл болсон. 1997 оны 6 дугаар сарын 15-нд Х.Нямцэцэг охиноо өргөж авсан, 1999 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.Нямдэлгэр, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Х.М  нар төрсөн. Бидний амьдрал эхэн үедээ сайхан байсан ба нөхөр М.Х  нь архи уусан үедээ агсан согтуу тавих, намайг зоддог байсан. Би тэр үйлдлээс айгаад бага хүү Х.М ыг аваад Улаанбаатар хотод 2016 оноос хойш амьдрах болсон. М.Х гийн үйлдлээс болж хүүхдийн хүмүүжилд ихээр нөлөөлөх болсон тул цаашид амьдрах хүсэлгүй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Иймд бидний гэр бүлийг цуцлаж, хүү Х.М ыг эх Ц.Д  миний асрамжид үлдээж, эцэг М.Х гээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаасаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна. Х  архи уух нь сүүлийн үедээ тоо нь ихэссэн. Уухаараа хамаг юмаа сүйтгэж агсам тавьдаг. Маргааш нь мэдээгүй гэж хэлдэг. Би айгаад байж чадахаа байсан. Би салмаар байна ... гэв.

Хариуцагч М.Х  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Х  нь Ц.Д ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Ц.Д тэй 1996 онд танилцаад, үерхэж, нэг гэртээ хамт амьдарч эхлэсэн ба бидний хамтын амьдралын явцад том охин Нямцэцэгийг 1997 онд өргөж авсан, удаах хүү Н.Нямдэлгэр 1999 онд, бага хүү Х.М  2007 онд тус тус төрсөн. Бид 20 жил хамт амьдарсан бөгөөд 2016 онд эхнэр Ц.Д  нь Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2019 онд сая Мөрөнд ирэхдээ салах өргөдөлөө өгөөд явсан. Бидний дундын хөрөнгө болох Мөрөн сумын 9 дүгээр багийн 24-07 тоотод байрлах өвлийн сууцтай хашаа байшинд би өөрөө ганцаараа амьдарч байгаа.Нэхэмжлэлд эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байна. Би хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралыг бодоод миний гал голомтыг минь үргэлжлүүлэх бага хүү Х.М даа хүүхдийн тэтгэлэгийнхээ төлбөрт тус хашаа байшингаа өгөх хүсэлтэй байна. Учир нь би сар бүрийн тогтмол орлогогүй, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа зэргээс ийм шийдвэр гаргалаа.

Иймд миний бие Ц.Д ээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Х.М ыг эх Ц.Д ийн асрамжид өгч, хүү Х.М ын хүүхдийн тэтгэлэгийн төлбөрт Мөрөн сумын 9 дүгээр багийн 24-7 тоотод орших хашаа байшингаа өгөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

 

Хариуцагч М.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн сална гэж байгаагаас хойш би салахаас өөр аргагүй байна. Сална. Би архи нэг их хэрэглэдэггүй. ... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д  нь хариуцагч М.Х  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д  нь хүү Х.М даа эцэг М.Х гээс тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Д , М.Х  нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Х.Нямцэцэг, Х.Нямдэлгэр, Х.М  нар нь төрсөн болох нь:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн *************** , Х  овогт М-ын  Х , ************ , У овогт Ц.Д  нарын 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлд болсныг Хөвсгөл аймгийн сумын Баянзүрх сумын 23-рт 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/002101 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн Х  овогт М-ын  Х , У овогт Ц.Д  ************  нарын гэр бүлд 1999 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсэн Х гийн Нямдэлгэрийг 1999 оны 5 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 45-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/002087 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн Х  овогт М-ын  Х , У овогт Ц.Д  ************  нарын гэр бүлд 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн Х гийн М ыг 2007 оны 10 дугаар сарын 22-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 0067-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/002086 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоогийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай Х гийн М  /******** / нь тус сургуулийн 6а бүлэгт суралцдаг бөгөөд сурлагын амжилтаараа анги хамт олгоо манлайлдаг шилдэг сурагч болно. гэх,

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 308 дугаартай Ц.Д  нь тус байгууллагад зам талбайн үйлчлэгчээр ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны засаг дарга Ч.Гантулгын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20190910 дугаартай ************  ригистрийн дугаартай У овогт Ц.Д  нь тус хорооны Хамба-4 гудамжны 33 тоот хаягт, 2 хүүхдийн хамт ам бүл 3-уулаа түр оршин суугчаар амьдардаг нь үнэн болно. гэх,

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн засаг дарга Б.Байгалмаагийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14/53 дугаартай Мөрөн сумын 9-24-7 тоотод оршин суугч Ц.Д  /************ / нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2017 оны 8-р сард Улаанбаатар хот руу явсан нь үнэн болохыг тодорхойлов. Гэх Төмөрбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мягмармаагийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Лхагва-Очирын Эрдэнэтунгалаг нь манай сургуулийн 3б ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

 

Хэдийгээр хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт авагдаагүй ч гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа байнга хэрүүл маргаантай байсан байдал, мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Ц.Д , М.Х  нарын гэрлэлтийг цуцлаж хүү Х.М ыг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 122.456 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэр бүл цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамааран төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүү Х.М ад эцэг М.Х гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 52.256 төгрөгийг, нийт 122.456 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х гээс 122.456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х  овогт М.Х /*************** /,  У овогт Ц.Д  / ************ / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн Х гийн М  /******** /-ыг эх У овогт Ц.Д  / ************ /- ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүү Х.М ын тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.456 / нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х гээс 122.456 / нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д т олгосугай.

6Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА