Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 538

 

2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0538

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “Х******м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д  холбогдох ...Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-аас зарласан “Сүлжээний усны халуун коллекторыг 210 МВт-ын Дулааны дэд станцтай холбох 1020 мм голчтой шугамын барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэх “СХА-2016/03” дугаартай тендерийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х******м” ХХК-ийн захирал Б.Б******э нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

“...Манай компани “ДЦС” ТӨХК-иас зарласан  “Сүлжээний усны халуун коллекторыг 210 МВт-ын Дулааны дэд станцтай холбох 1020 мм голчтой шугамын барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэх “СХА-2016/03” дугаартай тендерийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Х******м” ХХК-иас нэхэмжлэлтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан “...Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-аас зарласан “Сүлжээний усны халуун коллекторыг 210 МВт-ын Дулааны дэд станцтай холбох 1020 мм голчтой шугамын барилга угсралын ажил”-ын гүйцэтгэх “СХА-2016/03” дугаартай тендерийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х******м” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч “Х******м” ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “... Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн             66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан , “Х******м” ХХК-иас Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д  холбогдох “...Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-аас зарласан “Сүлжээний усны халуун коллекторыг 210 МВт-ын Дулааны дэд станцтай холбох 1020 мм голчтой шугамын барилга угсралын ажил”-ын гүйцэтгэх “СХА-2016/03” дугаартай тендерийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч “Х******м” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА