Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/03417

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 15 182/ШШ2024/03417

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ........................... тоот хаягт байрлах, М ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................... тоот хаягт оршин суух, П.С /РД:000000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,641,440.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...М ББСБ ХХК нь П.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,641,440.43 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч П.С нь дээрх төлбөрөө 2024.08.08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь П.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,641,440.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.С нь зээлийн гэрээний үүрэг 1,641,440.43 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.Бд 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/688 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,606.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.01-ний өдөр төлсөн 41,213 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч П.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,641,440.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан М ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,606.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.01-ний өдөр төлсөн 41,213 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА