Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2024/01026

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2024/01026

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н.Х-ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул оролцов.

 

Н.Хонгорзул өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь 

1. Хүсэлт гаргагч Н.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2023 оны 06 дугаар сард Э.Э /утас: / асуудалгүй гадаад улс руу гаргах визийг чинь гаргаж өгнө гэхээр нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  тоот данс руу 6,500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл визийг маань гаргаагүй, яасан юм бол гэж асуутал 10 дугаар сард эмчилгээгээр гадаад улс руу гаргаж өгнө гээд худал хэлээд байсан. Оны өмнө нь заавал гаргана гээд байсан. 2024 он гарахаар гаргаж өгнө гээд худал хэлсээр байсан учир Улаанбаатар хот орж уулзтал 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор мөнгийг чинь өгнө гээд намайг буцаасан. Үүнээс хойш би дахиад 3-н удаа Улаанбаатар хот орсон. Сүүлдээ Э.Энхцэцэг нь утасны дугаараа солиод ор сураггүй болсон. Ингээд 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандаж сүүлийн хугацаа 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд миний мөнгийг өгнө гэж тохиролцсон. Гэтэл 06 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу 2,400,000 төгрөг шилжүүлээд сураггүй алга болсон. Би маш их гомдолтой бас хохиролтой байна. Би 1 жилийн хугацаанд 6,500,000 төгрөгийнхөө хүүг төлж явж байна. Эрдэнэ овогтой Энхцэцэгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчН.Хнь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан.

Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Э.Энхцэцэг гадаад улс руу гаргах виз гаргаж өгнө гэж 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөгийг 121500055828 тоот данс руу шилжүүлэн авсан. Оны өмнө гаргаж өгнө, 2024 он гарахаар гаргаж өгнө гээд худал хэлсээр байсан учир Улаанбаатар хот орж уулзтал 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор мөнгийг чинь өгнө гээд намайг буцаасан. Үүнээс хойш би дахиад 3-н удаа Улаанбаатар хот орсон. Сүүлдээ Э.Энхцэцэг нь утасны дугаараа солиод ор сураггүй болсон. Ингээд 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандаж сүүлийн хугацаа 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд миний мөнгийг өгнө гэж тохиролцсон боловч, 06 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу 2,400,000 төгрөг шилжүүлээд сураггүй алга болсон тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

2. Н.Х-ын Хаан банкны данснаас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  дугаарын данс руу 6 500 000 төгрөгийн зарлага гарсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

3. Э.Энхцэцэгийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Э.Э-ийн Төрийн банк дахь харилцах дансны дугаар нь , утасны дугаар болохыг дурдав.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Эрдэнийн Энхцэцэгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Э.Энхцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон Н.Х/утас: /-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрдэнийн Энхцэцэгийн Төрийн банк дахь харилцах дансны дугаар нь , утасны дугаар  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА