Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2024/00173

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойгуу гудамж-*******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг,*******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 09, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 43,973 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 480,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч нь манай кампанитай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр TENTECH-4 үйлчилгээний ТТ06663 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER VOO болох сүлжээ хүлээн авагч 434,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-д заасны дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.

2023 оны 09, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 43,973 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 2,500 төгрөг, нийт 480,473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. миний бие-ийн нэхэмжилж буй 480,473 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч нь манай кампанитай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр TENTECH-4 үйлчилгээний ТТ06663 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER VOO болох сүлжээ хүлээн авагч 434,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн бөгөөд хэрэглэгч нь гэрээний 4.4-д заасны дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Гэвч нь 2023 оны 09, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 43,973 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймдээс 480,473 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,065 төгрөгийн тавин хувь болох 7,532.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,532.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,532.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 09, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 43,973 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 480,473 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,065 төгрөгийн тавин хувь болох 7,532.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,532.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,532.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА