| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01154/И |
| Дугаар | 142/ШШ2024/01028 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2024/01028
| 2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2024/01028 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ХХК-ийн хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Н.Э-ыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Ун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Н.Э нь Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2015 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/29 тоот зээлийн гэрээгээр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн цалингийн зээл авсан. Нэмж 2015 оны 05 дугаар сарын 29- ны өдөр 2,290,000 /хоёр сая хоёр зуун ерэн мянган/ төгрөг, 2015 оны 12 сарын 16-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2016 оны 12 сарын 07-ны өдөр 3,000,000 /гурван сая /төгрөг тус тус нэмж авсан бөгөөд 2024 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 949,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,440,642.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 130,391.45 төгрөг, нийт 2,520,033 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Н.Э нь банкнаас зээл авах үед оршин сууж байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоон, олж ирүүлж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201642864963 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 2-3/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 4/, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542503693 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-6/, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ201542297768 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 7/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8-9/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10/, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/29 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 11-12/, Н.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 14/, итгэмжлэл /хх-ийн 15-16/, ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24/277 дугаартай итгэмжлэл /хх-ийн 18/, Н.Э-ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-25/ нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Хаан банкны Орхон салбар Хүрэнбулаг тооцооны төвийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Эыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
тооцооны төв хүсэлтийн үндэслэлээ, Н.Э нь ...2024 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 949 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 440 642.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 130 391.45 төгрөг, нийт 2 520 033 төгрөг төлөгдөөгүй бөгөөд зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
2. Хэрэгт Н.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/29 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 29- ны өдрийн №ЗГ201542297768 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 16-ны өдрийн №ЗГ201542503693 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 07-ны өдрийн №ЗГ201642864963 дугаартай зээлийн гэрээ авагдсан, мөн Н.Э-ын зээлийн дансны хуулга ирсэн байна.
3. Н.Э-ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Н.Э нь зээлийн гэрээ байгуулах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг тоот хаягт оршин сууж байсан, иргэний үнэмлэхийн хаяг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, дэнж, 10 дугаар гудамж, тоот болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Н.Э /регистрийн дугаар , /Хаан банк ХК-ийн дансны дугаар/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Н.Э-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон тооцооны төвд /утас: /-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Н.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг тоот хаягт оршин сууж байсан, иргэний үнэмлэхийн хаяг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, дэнж, дугаар гудамж, тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА