Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03465

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 182/ШШ2024/03465

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт байрлах, Г ББСБ ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................. тоот хаягт оршин суух, Ч.Б /РД:000000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,701,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ББСБ ХХК нь 2022.03.30-ны өдрийн 4220 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,199,800 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С ХХК-иас А52 маркийн гар утас 2 ширхэгийг худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7-д заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024.08.08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,256,950 төгрөг, төлөх ёстой хүү 432,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,745 төгрөг, нийт 1,701,190 төгрөг байна.

Иймд хариуцагч Ч.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,701,190 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 1,701,190 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.09.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.10.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.11.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.12.31-ний дотор 340,238 төгрөг, 2025.01.30-ны дотор 340,238 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ч.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,701,190 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,701,190 төгрөгийг 2024.09.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.10.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.11.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.12.31-ний дотор 340,238 төгрөг, 2025.01.30-ны дотор 340,238 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Г ББСБ ХХК-иас 2024.08.08-ны өдөр Б.С, Ш.Б нарт 3 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Б.С нь хариуцагч Ч.Б-ийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ч.Б-ээс тэмдэгтийн хураамжид 21,085 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 21,085 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.12-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,170 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,701,190 төгрөгийг 2024.09.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.10.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.11.30-ны дотор 340,238 төгрөг, 2024.12.31-ний дотор 340,238 төгрөг, 2025.01.30-ны дотор 340,238 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ББСБ ХХКтөлж барагдуулахаар харилцан тохиролцсон, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Б-ээс тэмдэгтийн хураамжид 21,085 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 21,085 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.12-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,170 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА