Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0072

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай


 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал, нэхэмжлэгч Р.Отгонсүрэн, С.Энхбаяр, нэхэмжлэгч С.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, нэхэмжлэгч С.Отгонсүрэн, н.Мөнхбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцогт нарыг оролцуулан С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: иргэн С.Отгонсүрэн С.Энхбаяр, Г.Мөнхбат нарын тус бүрийн эзэмшлийн 700 м.кв газрын кадастрын зургийг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд оруулахыг даалгах гэжээ.

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцогт нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат нарын нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нар болон хариуцагч хэн аль нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар дараах нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Отгонсүрэн (Регистрийн дугаар: ХВ-59110869)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 673,21 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна.

2.Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Энхбаяр (Регистрийн дугаар: ХВ-83101877)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 650,60 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна.

3.Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Мөнхбат (Регистрийн дугаар: ЦА-86042616)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 664,10 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна.

4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч талуудыг байлцуулан маргаан бүхий байршилд /С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат/ хийсэн газар зохион байгуулалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг шинэчлэн гаргах.

5.Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарыг байлцуулан шинэчлэн үйлдсэн нэхэмжлэгч нарын тус бүрийн газрын кадастрын зургийг Бизкад ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр боловсруулан үйлдсэний дагуу газрын кадастрын зураг болон нэгж талбар, талбай тус бүрийг бүртгэж улсын мэдээллийн нэгдсэн санд суулгаж бүртгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулахаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албатай харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

6.Энэхүү эвлэрлийн гэрээг тус бүр 5 хувь үйлдэж талууд гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийн гэрээг талууд хариуцлагатайгаар биелүүлэх үүргийг хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, Г.Мөнхбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам шүүх хуралдааны үед гаргасан хүсэлт болон тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчтай харилцан тохиролцож, харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэрэгт авагдсан байгаа. С.Отгонсүрэнгийн нэр дээр 673,21м.кв, С.Энхбаярын нэр дээр 650,60м.кв, н.Мөнхбатын нэр дээр 664,10м.кв газрыг тус тус мэдээллийн санд ямар нэг алдаагүй, стандартын дагуу бүртгэлжүүлж оруулна гэсэн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээ байгуулсан. Манай зүгээс мэдээллийн санд оруулахад татгалзах зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлээд явна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцогт нар нь харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд ...хариуцагч нь 1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Отгонсүрэн (Регистрийн дугаар: ХВ-59110869)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 673,21 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна, 2.Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Энхбаяр (Регистрийн дугаар: ХВ-83101877)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 650,60 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна, 3.Хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч С.Мөнхбат (Регистрийн дугаар: ЦА-86042616)-ийн нэр дээрх Бизкад ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн 664,10 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг (Майхан толгойт дахь) газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулж, шинээр нэгж талбар үүсгэж, мэдээллийн санд бүртгэх, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу оруулж баталгаажуулна, 4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч талуудыг байлцуулан маргаан бүхий байршилд /С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат/ хийсэн газар зохион байгуулалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг шинэчлэн гаргах, мөн 5.Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарыг байлцуулан шинэчлэн үйлдсэн нэхэмжлэгч нарын тус бүрийн газрын кадастрын зургийг Бизкад ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр боловсруулан үйлдсэний дагуу газрын кадастрын зураг болон нэгж талбар, талбай тус бүрийг бүртгэж улсын мэдээллийн нэгдсэн санд суулгаж бүртгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулахаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албатай харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав, 6.Энэхүү эвлэрлийн гэрээг тус бүр 5 хувь үйлдэж талууд гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийн гэрээг талууд хариуцлагатайгаар биелүүлэх үүргийг хүлээнэ гэж гэрээндээ заажээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, С.Отгонсүрэн, С.Энхбаяр, Г.Мөнхбат нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР