Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0312/Э/ 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ****/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718002770117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *** 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** баарны гадна ****маргалдан эрх чөлөөд нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
    ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн, Шарын гол сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** баарны гадна ****маргалдан эрх чөлөөд нь халдаж, ****биед хөнгөн хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн “... Би **** бид хоёр учраа олоод зогсож байна гээд гарыг нь тавиулах гээд гарнаас нь бариад авахад намайг **** нүүр лүү мөргөсөн. Би доошоо суугаад миний хамарнаас цус гарчихлаа яаж байгаа юм гээд босоод ирэхэд **** дахин мөргөсөн.” /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн “...**** боль гээд хэлэхийн завдалгүй ****ийг мөргөөд газарт унагаасан. Тэгээд **** газраас босч ирээд ****ыг бариад авахад **** дахин мөргөөд газарт унагаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***  дугаартай “... ****биед хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний цус хуралт, уруулд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Э.****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...****ийн зүүн гарнаас татаад 2-3 удаа мөргөөд газарт унагаасан. Тухайн үед Энхболд намайг салгах тэнхэлгүй согтуу байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд шүүгдэгч Э.****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: 

Хохирогч Г.**** нь хэрэгт хохирол төлбөртэй холбогдолтой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Э.****аас гаргуулах төлбөргүй байна. Хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ****ыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.**** нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.    Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ГЭРЭЛТ-ОД