Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2024/00140

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.************ид холбогдох “4,629,165.98 төгрөг болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “***************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь 2023 оны 05 сарын 15-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож 3Г/1221130101000110 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 5,800,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг гар утсыг “Ант онлайн молл" ХХК-аас авсан байдаг.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хүртэл зээлэндээ нийт 197,617.75 төгрөг төлсөн ба 2023.07 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрииг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 120 хоног алдалттай болсон байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 "зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө", Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ" тус тус заасныг ноцтой зөрчиж байна.

Улмаар зээлдэгч нь өнөөдрийн байдлаар /2024.06.24/ үндсэн зээлийн үлдэгдэл 4,013,293.54 /дөрвөн сая арван гурван мянга хоёр зуун ерэн гурав төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 483,894.31 /дөрвөн зуун наян гурван мянга наймаин зуун ерэн дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 131,978.13 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун далан найман төгрөг арван гурван мөнгө/ төгрөг нийгп 4,629,165.98 /дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун жаран таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч "***************" ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,013,293.54 /дөрвөн сая арван гурван мянга хоёр зуун ерэн гурав төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 483,894.31 /дөрвөн зуун наян гурван мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 131,978.131 нэг зуун гучин нэг мянга есөн зуун далан найман төгрөг арван гурван мөнгө/ төгрөг нийт 4,629,165.98 /дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун жаран таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн *****  сум  **** дугаар баг ******** дугаар байрны ******* тоотод оршин суух, ********************* регистрийн дугаартай Б  овогт Ч-ын ************ шүүхэд гаргасан тайлбартаа: “***************” ХХК-иас 4,629,165.98 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ  нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна маргах зүйлгүй. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***************” ХХК нь хариуцагч Ч.************ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,629,165.98 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ч.************ нь 4,629,165.98 төгрөгийг “***************” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3Г/1221130101000110 дугаартай зээлийн гэрээ, 1221130101000110 барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.************ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,629,165.98 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,629,165.98 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун жаран тав зууны ерэн найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,017 төгрөгийн тавин хувь 44,508.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,508.5 төгрөгийг, хариуцагч Ч.************оос улсын тэмдэгтийн хураамж 44,508.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжилсэн 4,629,165.98 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун жаран тав зууны ерэн найм) төгрөгийг хариуцагч Ч.************ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 89,017 төгрөгийн тавин хувь 44,508.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,508.5 төгрөгийг, хариуцагч Ч.************оос улсын тэмдэгтийн хураамж 44,508.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР