Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 104/ШШ2024/00375

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

              

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******,*******,, хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,851,447.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь М. нь ******* ББСБ ХХК-тай 2110-0404 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,999,90 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй Сайн интернэшнл ХХК-иас гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 15-ны өдөр 118,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг төлж дуусаагүй байна. Тодруулбал зээлдэгч М. нь 2022 оны 09 дүгээр сар хүртэл үндсэн төлөлт хийсэн ба түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 772,392.32 төгрөгийн үндсэн төлөлт, 775,372.75 төгрөгийн хүүгийн төлөлт, 21,234.51 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч М.ын үндсэн зээлийн үлдэгдэл 1,227,507.26 төгрөг, хүүгийн төлбөр 531,418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 77,022.04 төгрөг ба нийт 1,835,947.30 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 3..4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй... гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,851,447.3 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Төлбөрөө 6 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 351,447.3 төгрөгөөр төлж барагдуулая... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,851,447.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлага 1,851,447.3 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, талбөрөө 6 хувааж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 351,447.3 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчий эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 44,573.16 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,286.5 төгрөгийг улсын төсвөөс, 22,286.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 1,851,447.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 44,573.16 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,286.5 төгрөгийг улсын төсвөөс, 22,286.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                                Б.УРАНЗАЯА