| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00107/И |
| Дугаар | 157/ШШ2024/00143 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00143
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У овогт Н-ийн ***********ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө овогт С-ын ************* Ө овогт С-ын ***************, С овогт ***********ын *************нарт холбогдох “3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Н.***********, хариуцагч С.***************, Б.*************нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Давганамжил нь надад 0,7 га газар худалдана гэж яриад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн дүү болох ***************ийн ************* тоот Хас банкны данс руу урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг миний бие шилжүүлсэн. 3 сарын сүүлчээр газар газар бүтэхгүй болсон гэж хэлсэн. Би мөнгөө авья гэсэн боловч одоог хүртэл өгдөггүй. Уг 3,000,000 төгрөгийг тухайн өдөр эхнэр лүүгээ шилжүүлсэн байсан гэж дүү *************** хэлсэн. Одоо болохоор эхнэр, дүү хоёр нь би хэрэглээгүй, аваагүй гээд хэдэн бие рүүгээ чихээд өгч чадахгүй гээд байна. Иймд энэ гурван хүнээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С.*************** шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.*************** миний бие нь Н.***********ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Нэхэмжлэгч Н.*********** шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.************* Б.*************нараас татгалзаж, хариуцагч С.***************ээс 3,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*********** нар нь хариуцагч С.************* С.***************, Б.*************нарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч С.Дагванамжил нь 2024 оны *** дугаар сарын ***-ны өдөр нас барсан болох нь 2***************** дугаартай нас барсны гэрчилгээ (хх-ийн 12 дугаар хуу)-ээр тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.*********** нь хариуцагч С.************* Б.*************нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх хуралдааны явцад хариуцагч С.*************** нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч С.*************** нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа гаргасан байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.***********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч С.***************ээс улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.***********т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.***********ын нэхэмжилсэн 3,000,000 (гурван сая) төгрөгийг хариуцагч С.*************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч С.***************ээс улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.***********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.*************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР