Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2022/00145

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Х  овогт Б-ийн *****************д холбогдох “21,433,323.82  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний 157/ЗТ2024/00014 дугаартай зөвлөгөөний тогтоолын дагуу шилжүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн (цахим), хариуцагч Б.***************** (цахим) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

  Нэхэмжлэгч “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай ************** ХХК-нд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар ************** ХХК-нд Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар **************ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас **************ны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж **************ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.*****************д олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

1.Зээлдэгчид олгосон зээлийн тухайд

Зээлдэгч Б.***************** /РД:***********************/, хамтран зээлдэгч О.А /РД:***********/ нар нь **************тай дараах Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Нийт 3 удаагийн Барьцаат зээлийн гэрээгээр зээл олгож, хамгийн сүүлийн буюу 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр нийт зээлийн хэмжээ 5,640,000.00 Таван сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг болсон.

2.Зээл төлүүлэх ажиллагааны тухайд

Гэвч зээлдэгч Б.***************** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банкийг хохироосон. Иймд **************ны зүгээс 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Түүнчлэн Банкны эрх хүлээн авагчаас зээлдэгч Б.*****************д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 367 дугаартай шийдвэрээр Б.*****************г эрэн сурвалжилсан. ************** дахь Банкны эрх хүлээн авагчаас Зээлдэгч Б.*****************гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрд хариуцагчийн хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж зээлдэгч нартай холбогдох оролдлогыг удаа дараа хийж байсан ч зээлээ төлөхгүй биднээс зугтааж өнөөдрийг хүрсэн.

3.Зээлдэгчийн нийт өр төлбөрийн тухайд

Зээлдэгч Б.*****************гийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.Үндсэн зээлийн үлдэгдэл: 5,224,159.36 /Таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг;

2.Зээлийн хүүний үлдэгдэл: 13,430,143.79 /Арван гурван сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун дөчин гурван мянга далан есөн/төгрөг;

3.Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 2,666,549.67 /Хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуун дөчин есөн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг;

4.Банкнаас гаргасан тэмдэгтийн хураамжийн зардал: 112,471.00 /Нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөг;

Нийт: 21,433,323.82 /хорин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин гурван төгрөг наян хоёр мөнгөний/ үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Б.*****************гийн зээлийн гэрээний үүрэгт нийт 21,433,323.82 /Хорин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, ************** ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.***************** нь зээлийн төлбөр болох 21,433,323 төгрөгөөс үндсэн зээл болох 5,224,159 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 10 сарын хугацаанд бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул зээлийн үлдэгдэл болох 16,209,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч  Б.***************** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.***************** миний бие нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 5,224,159.36 /Таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 10 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч “**************” ХХК дахь ********************* М.Э  2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ************** ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б- овогтой ***************** /РД: ***********************/-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.***************** нь зээлийн төлбөр болох 21,433,323.82 /хорин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгөөс үндсэн зээл болох 5,224,159.36 /таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 10 сарын хугацаанд бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл болох 16,209,164.46 /арван зургаан сая хоёр зуун есөн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд   хүсэлтийг   хүлээн   авч   хэргийг   хялбаршуулсан   журмаар   шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.*****************д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, Банкнаас гаргасан тэмдэгтийн хураамжийн зардал нийт 21,433,323.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.***************** нь  нэхэмжлэлийн шаардлага 21,433,323.82 (хорин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин гурван бүхэл зууны наян хоёр) төгрөгөөс үндсэн зээл 5,224,159.36 (таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин есөн бүхэл зууны гучин зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь тус тайлбарыг зөвшөөрч, зохигч талууд эвлэрсэн болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд зохигч талууд эвлэрч, бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*****************гаас 5,224,159.36 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,537 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.***************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,433,323.82 (хорин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин гурван бүхэл зууны наян хоёр) төгрөгийн зарим хэсэг болох 5,224,159.36 (таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин есөн бүхэл зууны гучин зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг нэхэмжлэгч “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Нэхэмжлэгч “**************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*****************гаас  5,224,159.36 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,537 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Б.***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР