Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2024/00146

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч М.*****************гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.**************т холбогдох “4,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ......... сумын ..............дугаар багийн .............. тоотод оршин суух, СП88071001 регистрийн дугаартай, Д  овогт М-ын ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.************** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гар утас зардаг лангуун дээр ирж, Samsung S24 маркийн 2024 оны шинэ утсыг маань 10 хоногийн хугацаагаар нэг саяар 4 удаа, 800,000 төгрөгөөр 1 удаа төлж дуусгана гэж аман хэлцэл хийж аваад худалдах зарлагын нэхэмжлэх бичиж гарын үсэг зуруулаад хайрцаг сав болон  дагалдах бүхий лац хайрцагтай утсыг авч явснаас хойш өнөөдрийг хүртэл нэхүүлээд нэг ч удаа төлбөр хийлгүй зайлсхийж өнөөдөр боллоо. ... Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуца-ийн ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ************** нь *****************гаас 4,800,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S24 ультра маркийн утас авсан нь үнэн. 4,800,000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.***************** нь хариуцагч Б.**************т холбогдуулан 4,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хариуцагч Б.************** нь 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*****************д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэх, “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М.*****************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгөөс тавин хувь 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөг, хариуцагч Б.**************аас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*****************д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.*****************гийн нэхэмжилсэн 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг хариуцагч Б.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  91,750 төгрөгөөс тавин хувь 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөг, хариуцагч Б.**************аас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*****************д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР