| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00611/И |
| Дугаар | 104/ШШ2024/00379 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2024/00379
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******т байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******, ,од оршин суух, овогт ийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 690,198.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Б. нь ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БЗГ21/0102 тоот зээлийн гэрээ байгуулж, 949,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 408,396.60 төгрөг, үндсэн хүү 251,877.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,625.14 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 690,198.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 486 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэг 690,198.86 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 690,198.86 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 690,198.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 690,198.86 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,115 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,557.5 төгрөгийг улсын төсвөөс, 10,557.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 690,198.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,115 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,557.5 төгрөгийг улсын төсвөөс, 10,557.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА