Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2024/00044/И |
Дугаар | 142/ШШ2024/01056 |
Огноо | 2024-07-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2024/01056
*******
*******
*******
*******
2024 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2024/01056 | Орхон аймаг |
*******
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* /*******/ хариуцагч ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.А-г эх Д.А-гийн асрамжид үлдээсүгэй.
*******3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Аг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшиний хэмжээгээр эцэг Х.Д-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
*******4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцнаас ноогдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж, охин Д.А-г хамтран өмчлөгчөөр тогтоолгох, одоогоор Д.А-д оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр шаардахгүйгээр хожим Д.А-д оногдох хэсгээ өвлөхөөр, Х.Дын эзэмшлийн 2141 ОРА дугаартай Mitsubishi Delica маркын автомашинаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа Д.А татгалзаж, Х.Д нь Уянгыг өөрийн нэрээр овоглосон улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтээсээ татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******5. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02734 дугаартай шүүгчийн захирамж нь /шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т заасан хугацаанд хэвээр байхын заасугай.
*******6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 100 832 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
*******7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Отгонтуяад даалгасугай.
*******8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
**************
*******
*******
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
**************