Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2024/00150

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч П.*****************гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.********************т холбогдох “7,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн .... сумын ... багт оршин суух, ......... регистрийн дугаартай, Х  овогт П-гийн ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.******************** нь 2023 оны 11 дүгээр сард “***************” ХХК-ийн ажилчид болох *******, ***********, **************, ************* нарын хамт ирэн;

  • ******************** нь - бух 1 ширхэг 1500,000, үнээ 1ширхэг- 1500,000
  • ******* - үнээ 1ширхэг 1500,000
  • *********** - шүдлэн 1 ширхэг 1500,000
  • ************* - шүдлэн 1 ширхэг 1500,000 мөнгөө өгсөн гэсэн 6-үхэр хүнсэнд зориулан авсан Б.******************** нь

Би өөрийн биеэр хамт ирсэн хүмүүсийнхээ мөнгийг хурааж аваад өөрийн мөнгөтэй хамт 2023 оны 12 сардаа багтаан бүрэн өгнө гэж тохиролцсон. *******, ***********, ************** нараас  мөнгийг нь өөртөө авсан мөртлөө надад өгөлгүй утсаа авахгүй, гэрт нь очихоор гэрээ цоожилж зугтаагаад намайг олон сар хохироож байна. Иймд Б.*************аас 5 үхэрийн үнэ болох 7,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн ...... сумын ....... дүгээр баг .......... тоотод бүртгэлтэй, Хэнтий аймгийн .... сумын ... дугаар баг ....... тоотод  түр оршин суух, ........... регистрийн дугаартай Б  овогт Б-ы ******************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.******************** нь 2023 оны 11 сард ***************** гэдэг хүнээс 6 ширхэг үхэр  зээлж авсан. Үхэр тус бүрийн үнэ 1,500,000 төгрөгөөр бодож авсан. Нийт 9,000,000 төгрөгөөс 2024 оны 01 сарын 16-нд 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2024 оны 04 сарын 17-ны өдөр дахин 1,500,000 төгрөгийг ***************** ахын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. 2023 оны 12 сард бэлэн болон дансаар 600,000 төгрөгийг өгсөн. Сүүлд 200,000 төгрөгийг ***************** ахын хамаатанд ажил явдал гарсан гээд ***************** ахын  хэлснээр хамаатных нь дансанд тус тус өгсөн. Үлдэгдэл  болох 5,200,000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч П.***************** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Б.******************** нь 5,200,000 төгрөгийг надад төлөхөөр зөвшөөрсөн байна. ********************ын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.***************** нь хариуцагч Б.********************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******************** нь  нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 (долоон саян таван зуун мянга) төгрөгөөс 5,200,000  (таван сая хоёр зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч П.***************** нь тус тайлбарыг зөвшөөрч, зохигч талууд эвлэрсэн болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд зохигч талууд эвлэрч, бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  134,950 төгрөгөөс тавин хувь 67,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж  67,475 төгрөгийг, хариуцагч Б.********************аас 5,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,150 төгрөгийг тавин хувь 49,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*****************д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.***************** болон хариуцагч Б.******************** нар нь 7,500,000 (долоон саян таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000  (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  134,950 төгрөгөөс тавин хувь 67,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж  67,475 төгрөгийг, хариуцагч Б.********************аас 5,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,150 төгрөгийг тавин хувь 49,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*****************д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР