Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2024/00151

 

 

     2024          08            13                                         157/ШШ2024/00151

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.***************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,413,385.17 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “*******************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.*************** нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр L100003129 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Э.***************гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ************ дугаартай зээлийн дансны дугаартай, 1,127,000.00 /нэг сая нэг зуун хорин долоон мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***************** банкны тоот дансанд;

2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ************ дугаартай зээлийн дансны дугаартай, 7,040,000.00 /долоон сая дөчин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***************** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 03 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,014,299.33 /нэг сая арван дөрвөн мянга хоёр зуун ерөн есөн төгрөг гучин гурван мөнгө /

- Шимтгэл: 20,100.00 /хорин мянга нэг зуун төгрөг/

- Үндсэн хүү: 144,058.30 /нэг зуун дөчин дөрвөн мянга тавин найман төгрөг гучин мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 19,808.02 /арван есөн мянга найман зуун найман төгрөг хоёр мөнгө/

- Нийт: 1,198,265.65 /нэг сая нэг зуун ерөн найман мянга хоёр зуун жаран таван төгрөг жаран дөрвөн мөнгө /

2. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 7,039,999.20 /долоон сая гучин есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг хорин мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,149,853.67 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга найман зуун тавин гурван төгрөг жаран мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 17,766.65 /арван долоон мянга долоон зуун жаран зургаан төгрөг жаран таван мөнгө /

- Нийт: 8,207,619.52 /найман сая хоёр зуун долоон мянга зургаан зуун арван есөн төгрөг тавин хоёр мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Э.***************гаас нийт 9,413,385.17 /есөн сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун наян таван төгрөг арван долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын ******* дугаар баг *********** тоотод оршин суух, **************** регистрийн дугаартай Боржигон овогт Энхсайханы *************** шүүхэд гаргасан тайлбартаа: “*******************” ХХК-иас 9,413,385.17 төгрөг зээлсэн. 7 сарын 31-нд 5 сая төгрөг, 8 сарын 05-нд 4,775,000 төлж тус компанийг хохиролгүй болгосон” гэжээ.

 

Нэхэмжлэгч “***************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “******************* ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э  овогтой *************** \РД: ****************\-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,413,385.17 /есөн сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун наян таван төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.*************** нь манай ******************* ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзасныг баталж өгнө үү.” гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “*******************” ХХК нь хариуцагч Э.***************д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 9,413,385.17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хариуцагч Э.*************** нь 9,413,385.17 төгрөгийг “*******************” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн L100003129 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.***************гийн зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,413,385.17 төгрөгийг төлж биелүүлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болно. 

 

Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,413,385.17 (есөн сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун наян таван бүхэл зууны арван долоо) төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “*******************” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,564,16 төгрөгөөс тавин хувь 82,782.08 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 82,782.08 төгрөгийг, хариуцагч Э.***************гаас улсын тэмдэгтийн хураамж 82,782.08 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******************” ХХК -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******************” ХХК -ийн нэхэмжилсэн 9,413,385.17 (есөн сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун наян таван бүхэл зууны арван долоо) төгрөгийг хариуцагч Э.*************** нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,564,16 төгрөгөөс тавин хувь 82,782.08 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 82,782.08 төгрөгийг, хариуцагч Э.***************гаас улсын тэмдэгтийн хураамж 82,782.08 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******************” ХХК -д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР