Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 104/ШШ2024/00381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: *******, 8 дугаар хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Б.******* би иргэн Б.*******гээс түүний нэр дээр бүртгэлтэй ББСБ, ХХК-ийн дансанд авч хариуцагч болох Х.*******д уг зээлийн хугацаа дуусахаас өмнө хаана гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн. Уг зээлийн хугацаа дуусахаас өмнө сануулж шаардлага тавьсан боловч удаа дараа хоног хугацаа хойшлуулан өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул Б.******* миний Соно зээлийн аппликейшнд сар тутмын сунгалт хийсэн нийт 240,093 төгрөг болон үндсэн зээл 480,000 төгрөг, нийт 720,093 төгрөгийг гаргуулан өгөхийг шаардсан боловч өнөөдрийн байдлаар холбоо сураг тасарсан соно зээлийн аппликейшний хоног хугацаа хэтэрсэн байдалтай байна. Тиймээс түүний оршин суугаа газрын хаяг болох , хаягаар нь Чингэлтэй дүүрэгт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч Х.*******ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байх тул Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Х.*******ыг эрэн сурвалжил өгнө үү… гэв.

 

2.Шүүхээс нэхэмжлэгчээс гаргаж дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

2.1. Нэхэмжлэгч Б.*******, Налайх дүүргийн 8 дугаар хороонд оршин суудаг нь үнэн тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 03 хуудас)

2.2 Хүсэлт гаргагч Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 04 хуудас)

2.3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2024/10354 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 05 -06хуудас),

2.4 Хүсэлт гаргагч Б.ийн ХААН Банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 7-11 хуудас) 

2.5 Гэрэл зургийн үзүүлэлт бүхий зураг (хх-ийн 12-18 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын *******ыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч Б.******* нь Х.*******аас 720,093 төгрөг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд Х.******* нь ны, хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/10354 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн Х.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  Х.*******ын эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , хаягт оршин суудаг гэх ын *******ыг эрэн сурвалжилсугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.*******ыг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

 3.Эрэн сурвалжлагдсан Х.*******тай холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт ******* дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Уранзаяад үүрэг болгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УРАНЗАЯА