Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2024/00152

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ...... сумын ......... дүгээр багт оршин суух, ************* регистрийн дугаартай Б овогт Б-ын ****************гийн “1991 оноос одоог хүртэл Т.******************той хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч Б.**************** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Хүсэлт гаргагч Б.**************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.**************** миний бие нь Т.******************той 1991 онд гэр бүл болсон. 1992 онд ууган охин Э.**************, 1995 онд дунд охин Э.***************, 2001 онд бага охин Э.************** нар тус тус төрсөн. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтийн батлахгүй байсан. Бид мал аж ахуйн салбарт 33 жил ажилласан. **************** миний бие нь малчны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандахад Тэрбиш овогтой ******************той гэрлэлтийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар ажилласан жил тогтоолгож болохгүй байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

... Би 50 нас хүрсэн. Би малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч гэрлэсний гэрчилгээ аваагүй. Тэгээд намайг Бор-Өндөрийн шүүхэд ханд гэж аймгаас чиглэл өгсөн. Үүний дагуу шүүхэд хандсан. Тэр үед Талархал өгч байсан. Тэрийг аваад болсон. 1991 оноос хойш 33 жил хамт амьдарсан. ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.**************** нь Т.******************той 1991 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байгаагаа тогтоолгох тухай хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, энэхүү шаардлагынхаа үндэслэлийг малчны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бий болсон гэж тодорхойлов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Т.******************той 1991 оноос одоог хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 1992 онд охин Э.**************, 1995 онд охин Э.***************, 2001 онд охин Э.************** нар төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- 2000 оны хүн амын тооллогод тэргүүлэгч Т.******************, Б.****************, Э.***************, Э.************** нар нь нэг өрх бүлд бүртгэгдсэн болох нь Монгол Улсын хүн амын тооллогын ажлыг зохион байгуулах талаар Хэнтий аймгийн *************сумын комиссын 2000 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зохион байгуулсан ажлын тайлан, бүртгэлийн хуудас (хх-н 33-35 дугаар хуу),

- Хэнтий аймгийн ******************** сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Т.******************, Б.**************** нарт олгосон шинээр гэрлэгсдэд олгох талархлын бичиг (хх-н 26-27 дугаар хуу),

- Т.******************, Б.**************** нар нь 2021 онд “Монгол улсын сайн малчин өрх”-өөр өргөмжлөгдөж, өргөмжлөл хүлээн авч байх үеийн гэрэл зураг (хх-н 25 дугаар хуу),

- Гэрч О.****************гийн “Б.****************, Т.****************** нар хэдэн онд гэр бүл болсныг сайн мэдэхгүй байна. 1991 онд том охин ************** нь төрсөн. 1995 онд дунд охин ***************, 2001 онд бага охин ************** нь төрсөн. Энэ хоёр маань 30 гаруй жил мал маллаад хамт амьдарч байна. Одоог хүртэл хамт амьдарч байгаа. 2020 онд Б.****************, Т.****************** нар нь улсын аварга малчин болж байсан” гэх мэдүүлэг. (хх-н 22 хуу)

- Гэрч Б.***************ийн “Б.****************, Т.****************** нартай 1990-ээд оноос хойш найз нөхөд болсон. 1991 онд айл гэр болсон. 1992 онд том охин нь төрсөн. Б.****************, Т.****************** нар гэр бүл болсноосоо хойш Хэнтий аймгийн *************сумын Баянбулаг 1 дүгээр багт амьдарсан. Бид хэд нэг баг, нэг нутгийн хүмүүс 30 гаруй жил найзлаж нөхөрлөж байна.” гэх мэдүүлэг. (хх-н 23 хуу)

- Э.**************, Э.***************, Э.************** нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-н 5-7 дугаар хуу)

 

Дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүх бүрдүүлсэн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй үйл баримттай холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.****************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Б-ын ****************гийг 1991 оноос эхлэн одоог хүртэл М  овогт Т-ийн ******************той (РД:*************) хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.****************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                                   Р.БАТБАЯР