Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2016/0786/З |
Дугаар | 476 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 476
2016 оны 6 сарын 27 өдөр | Дугаар 128/ШШ2016/0476 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд холбогдох Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсын Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тухай тэмдэглэлийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас ирүүлсэн хүсэлтийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 025/ШТ2016/0006 тоот тогтоол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч Н.Энхбаярын Сонгуулийн Ерөнхий Хороог хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 75 дугаар тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч -ээр бүртгэж, энэ тухай Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулах, нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тул энэ тухай тэмдэглэлийг нэхэмжлэгчийн хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөх-ийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв-д даалгуулах гэж ихэсгэснийг хүлээн авах, уг нэхэмжлэлтэй холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийг хариуцагчаар татах тухай нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Ийнхүү нэхэмжлэгч Улсын Их Хуралд нэр дэвших эрхээ Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой асуудал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн ерөнхий хороог хариуцагчаар татсан захиргааны хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийг хариуцагчаар татан оролцуулснаар хамт хэлэлцэгдэх болсон учир нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэгч нэгэнт ял шийтгэлгүй болсон байхад хариуцагч Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, утга агуулгын илэрхий алдаатай албан бичиг, тодорхойлолт гаргасан нь нэхэмжлэгчийн Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болж байгаа тул 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолт-ыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, нэхэмжлэгч Монгол Улсын Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тухай тэмдэглэлийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд холбогдуулан гаргасан ...Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсын Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тухай тэмдэглэлийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч Н.Энхбаярт тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбаярын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд холбогдох Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсын Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тухай тэмдэглэлийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА