| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01034/И |
| Дугаар | 142/ШШ2024/01075 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2024/01075
| 2024 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2024/01075 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Хүсэлт гаргагч,хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хэсэг ажилчид бид анх 2021 онд орон сууц бариулахаар ******* ХХК-ийн захирал Д.Б, гүйцэтгэх захирал Б.А нартай гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш 2023 оны 04 дүгээр сард шинэчилсэн гэрээ байгуулж уулзалдсан бөгөөд барилгын ажил одоог хүртэл баригдаагүй зогсонги байдалтай байгаа. Энэ компанийн удирдлагуудтай уулзахаар янз бүрээр хайсан боловч олдохгүй байгаа. Одоогоор оффисын хаяг нь тодорхойгүй, утаснууд нь холбогдохгүй байна. Иймээс ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч С.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие С.У нь ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүс нь олдсон тул энэхүү эрэн сурвалжлуулах үйл ажиллагаанаас татгалзаж байна. Иймээс энэхүү хүсэлтийн дагуу үйл ажиллагааг буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нь ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг олсон тул эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон гэж шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч С.Ут олгох нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.У, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь ******* ХХК-ийн удирдлагууд болох Д.Б, Б.А нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА