Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/01076

 

 

 

 

 

*******24 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ*******24/01076

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д:О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,*******40,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..Н.О миний бие Д.О-той *******23 оны 10 дугаар сарын 1-ны өдөр сургалтын гэрээ байгуулан 14 хоног сургалтад суулгаж сормуус артистаар үнэгүй сургаж ажилд авсан. Гэвч Д.О 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхэлж аавын бие өвдсөн гэж чөлөө авсан.11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн үйлчлүүлэгчийн өгсөн бэлэн 40,000 төгрөгийг авч явсан. *******23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аав бурхан болсон гэж хэлэхэд бид байгууллагаараа үйл ажиллагаанд зориулж *******00,000 цуглуулж өгсөн ч аав бурхан болсон гэж худал хэлсэн байсан үүнээс хойш ажилдаа ирээгүй 8 хоног болсон.11 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа ирнэ гэж өөрөө хэлсэн учир манай байгууллага тус өдөр сормуус хийлгэх үйлчлүүлэгч авцан байсан ч намайг фейсбүүкээрээ блок хийж, утсаа аваагүй одоог болтол хариу өгөөгүй учир *******23 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг дэх хаягт өгсөн ч оршин суудаггүй байсан тул эрэн сурвалжилга хийж Орхон аймаг Баян-Өндөр сумын ******* дугаар баг Даваат зураа ******* дугаар гудамж ******* тоотод оршиг суудаг тул гэрээний төлбөр болох 1,000,000 төгрөг буяны үйл ажиллагаанд зориулж өгсөн *******00,000 төгрөг, ажлаас авч гарсан 40,000 шүүхэд нэхэмжлэл гаргасан 39*******90 төгрөгийн хамт гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.О нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулж хохиролгүй болгож өгнө. Нэхэмжилсэн 1,*******40,000 төгрөгийг 10 дугаар сарын 1*******-ны өдөр гэхэд барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан 1,*******40,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,*******40,000 төгрөгийг *******24 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,*******90 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оэс 19,79******* төгрөг, төрийн сангаас 19,79******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,*******40,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 39,*******90 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оэс 19,79******* төгрөг, төрийн сангаас 19,79******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА