Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0021

 

2016 оны 1 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0021

Улаанбаатар хот


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосон ******* дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ө ХХК, иргэн Б.Ц, Т.Ш*******, Н.Б, Г.Д, Д.Т, Д.Т, Н.А, Т.Г*******, С.О, М.А******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ч.М, иргэдийн төлөөлөгчөөр Д.Д*******, нэхэмжлэгч Өгөөмөр монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгч Т.Г*******, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.О, гуравдагч этгээд Б.Сарант, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өгөөмөр монгол ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны ******* байрыг "Ө" компани барьж ашиглалтанд оруулсан. Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны ******* байрны "Ц*******" Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оршин суугчдын санал, гарын үсэг хуурамчаар зуруулсан, мөн насанд хүрээгүй оршин суугчидаас гарын үсэг зуруулсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. "Ц*******" Сууц Өмчлөгчдийн Холбооны зарим ажилтнууд хууль бус ажиллагаа явуулж манай компаний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг удаа дараа ноцтой зөрчиж байгаагаас гадна оршин суугчдын СӨХ байгуулах, өөр СӨХ-д нэгдэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна. Тухайлбал: Манай компани нь Да Хүрээ ******* байрыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан, оршин суугчид манай компанитай байгуулсан байр захиалах гэрээний үндсэн дээр байраа авсан. Гэрээнд зааснаар болон хуулиар манай компани уг байранд гарсан гэмтэл, звдрэлтэй холбогдох засварын ажил хариуцахаар байдаг.

Гэтэл Ц******* СӨХ байгуулсан гол этгээд болох н.Сарант нь манай байранд оршин суудаггүй. Учир нь тэрээр энд тэнд СӨХ байгуулж явдаг тул оршин суугчдын мөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэдэгт эргэлзээтэй. Эдгээр хүмүүс СӨХ байгуулахдаа анхнаасаа оршин суугчдын хурал хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдээр гарын үсэг зуруулсан, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан. Энэ талаар оршин суугчид хурал хийж Ц******* СӨХ-д ******* байрыг шилжүулэхгүй байхыг хүссэн. Иймд манай компани СӨХ-ын ажлыг хууль ёсоор байгуулагдсан СӨХ-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Ц******* СӨХ байгуулагдсанаар манай компаний нэр хүндэд болон санхүүгийн ихээхэн хор хохирол учирч байна. Учир нь СӨХ-ын ажлыг хулээлгэн өгөх гэхээр оршин суугчид эсэргүүцэж байгаа бөгөөд энэ хугацаанд манай компани уг байрны засвар зэрэг ажлыг хариуцаж байна.

Энэ сууц өмчлөгчдийн холбоог Баянзурх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төв улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү Ц******* СӨХ нь илт хууль бусаар байгуулагдсан байх тул Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, дээд шатны албан тушаалтан болох Засаг даргад хандсан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно.

Иргэн Т.Г******* би Ц******* Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оролцоогүй бөгөөд ямар нэг гарын үсэг зураагүй, гэтэл миний гарын үсгийг дуурайлган зурсан, миний үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Миний бие болон манай гэр бүлийн гишүуд СӨХ байгуулахад идэвхитэй оролцож, байгуулах хуралд оролцож санал бодлоо хэлэх хүсэл сонирхолтой байтал ийнхүү хууль бус үйлдэл хийсэнд их гомдолтой байна. Хууль бусаар байгуулагдсан Ц******* СӨХ-г байгуулсан н.Сарант нь энэ байранд оршин суудаггүй хүн байх тул цаашид энэхүү байрны оршин суугчдын болон манай гэр бүлийн оршин суух, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ гэдэг нь эргэлзээтэй байна. Энэхүү хууль бусаар байгуулагдсан Ц******* СӨХ-ны бүртгэлийг хүчингүй болгосноор оршин суугчид нь өөрсдөө хурлаа хийж хууль ёсны дагуу СӨХ-гоо байгуулах боломж бүрдэнэ.

"Ц******* Сууц Өмчлөгчдийн Холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэсэн бүртгэл, ******* тоот Гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны ******* байрыг "Ө" компани ашиглалтанд оруулсан. Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны ******* байрны Ц*******" Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оршин суугчдын санал, гарын үсэг хуурамчаар зуруулсан, мөн насанд хүрээгүй оршин суугчидаас гарын үсэг зуруулсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. "Ц*******" Сууц өмчлөгчдийн Холбооны зарим ажилтнууд хууль бус ажиллагаа явуулж оршин суугчидын хууль ёсны эрх ашиг сонирхлыг удаа дараа ноцтой зөрчиж бидний СӨХ байгуулах, өөр СӨХ-д нэгдэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна.

СӨХ хууль бусаар байгуулагдснаас хойш ажлаа хийхгүй байснаас саяхан ашиглалтанд орсон орон сууц маань өнгө алдаж хуучирсаар байна. Эхнээсээ орцонд ариун цэвэр байхгүй, хогоор дүүрсэн, ая тухтай амьдрах боломж огт бүрдэхгүй байгаа билээ.

СӨХ байгуулсан гол этгээд болох н.Сарант нь манай байранд оршин суудаггүй. Тэрээр энд тэнд СӨХ байгуулж явдаг тул оршин суугчдын мөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэдэгт оршин суугчид эргэлзээтэй байгаа. Эдгээр хүмүүс СӨХ байгуулахдаа анхнаасаа оршин суугчдын хурал хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдээр гарын зуруулсан, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан.

Тухайн үед үл таних хүн амралтын өдрөөр хаалга тогшиж элдэв юм ярьж хүчээр гарын үсэг зуруулах гэж байсан бөгөөд эдгээр хүмүүст арга хэмжээ авч өгөхийг бид "Ө" ХХК-ний удирдлага, хамгаалалтын албанд хандаж байсан. Энэ талаар оршин суугчид хурал хийж Ц******* СӨХ-д ******* байрыг шилжүүлэхгүй байхыг хүссэн. Бид анхнаасаа СӨХ-г хүлээлгэн өгөх асуудалд эсэргүүцэж байгаа юм.

Энэ сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төв Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү "Ц*******" СӨХ нь илт хууль бусаар байгуулагдсан байх тул Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг бидний хүсэлтийн дагуу Өгөөмөр монгол ХХК нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв. Дээд шатны албан тушаалтан болох Засаг даргад хандсан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно.

Оршин суугч С.О би болон оршин суугчид бид "Ц*******" Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оролцоогүй бөгөөд ямар нэг гарын үсэг зураагүй, гэтэл зарим суугчдын гарын үсгийг дуурайлган зурсан, бидний үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Миний бие болон СӨХ байгуулахад идэвхитэй оролцож, байгуулах хуралд оролцож санал бодлоо хэлэх хүсэл сонирхолтой байтал ийнхүү хууль бус үйлдэл хийсэнд их гомдолтой байна, Хууль бусаар байгуулагдсан Ц******* СӨХ-г байгуулсан н.Сарант нь энэ байранд оршин суудаггүй хүн байх тул цаашид энэхүү байрны оршин суугчдын болон манай гэр бүлийн оршин суух, ая тухтай амьдрах орчинг бүрдуүлнэ гэдэг нь эргэлзээтэй байна. Энэхүу хууль бусаар байгуулагдсан Ц******* СӨХ-ны буртгэлийг хүчингуй болгосноор оршин суугчид нь өөрсдөө хурлаа хийж хууль ёсны дагуу СӨХ-гоо байгуулах боломж бүрдэнэ.

Ц*******" Сууц Өмчлөгчдийн Холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэсэн бүртгэл, ******* тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны бүртгэлд бүртгэгдсэн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн
байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд
хөрөнгийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "Холбоог зохион байгуулах
хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог
бүртгэх" гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16
дугаар хороолол, Да хүрээ гудамжны ******* байрны оршин суугчдын СӨХ байгуулах
тухай хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг үндэслэн "Ц*******" СӨХ-г бүртгэж *******
дугаар бүхий гэрчилгээг олгосон байна.

"Ө" ХХК-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
2013 оны 09 сарын 03-ны өдрийн 7/209 дугаар албан бичиг хүргүүлж "СӨХ-н үйл
ажиллагааг оршин суугчид дундаас байгуулагдсан албан ёсны СӨХ-нд өнгөрсөн
хугацааны санхүүгийн тайланг тавин, тооцоог нийлж хүлээлгэн өгөхийг үйл
ажиллагааг нь шилжүүлэх" тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж
байсан байна. Мөн Ц******* СӨХ-ноос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт
"Өгөөмөр монгол" ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу "Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн
7/160 дугаар албан бичгээр "Ө" ХХК-д 2013.09.03-ны 7/209 дугаар
улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, СӨХ-ны үйл ажиллагаа явуулж
байсныг таслан зогсоосон тухай болон "Ц*******" СӨХ нь үүсгэн байгуулагдаж, эрх
бүхий байгууллагад бүртгэгдсэн тул үйл ажиллагаа явуулахад ямар нэг
хязгаарлалт үүсээгүй болно" гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Ө" ХХК нь хууль
бусаар СӨХ-н үйл ажиллагааг явуулж байгааг тогтоож Ц******* СӨХ-г хуулийн дагуу
байгуулагдсан гэдгийг тодорхой тусгасан байна гэж үзэж болохоор байна

Мөн "Ө" ХХК нь ******* гэх байрыг барьж ашиглалтанд оруулж
өгсөн байдаг ба энэ нь 3 жил уг байрын эвдрэл гэмтэлийг гүйцэтгэгч байгууллага
хариуцна гэсэн "Барилгын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалт зэргийг үндэслэн "Ө" ХХК нь одоо болтол уг үүргийг хэрэгжүүлж явж байна. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлэх нэрээр СӨХ-ны үйл ажиллагаа явуулж иргэдээс СӨХ-ны мөнгө хураан авч түүнийгээ өөрийн компанид хэрэглэж байгаа нь чанарын баталгаат хугацаа буюу 3 жилийн турш иргэдээс мөнгө залилаж өөрсдийн хийх ажлыг иргэдийн хөрөнгө мөнгө ашиглан хийх гэсэн бусармаг үйлдэл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлд "Өгөөмөр монгол" ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* гэж дурьдсан нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг "Өгөөмөр монгол" ХХК нь Монгол улсын иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу оршин суугчдын СӨХ байгуулахтай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй.

"Ц*******" СӨХ-ны асуудлаар гаргасан цагдаагийн байцаагчийн мэдэгдэл нь зөвхөн байцаалтан дээр үндэслэж гаргасан хариу тул хуурамчаар гарын үсэг зурсан гэдгийг мэргэжлийн шинжээчид өгч дүгнэлт гаргуулаагүй хийгээд зураг дүрст бичлэг зэргээр баримтжуулаагүй байна.

Иргэн Т.Г******* оршин суугчдын СӨХ байгуулах хуралд нээлттэй оролцож

саналаа хэлэх эрхээ эдэлж чадахгүй байна гэж нэхэмжлэлд дурьдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд удаа дараа оршин суугчдын хуралд оролцож,оршин суугчдад тайлбар хийж, өөрийгөө тус барилгын компанитай гэрээ байгуулсан харуул хамгаалалтын албаны дарга гэж танилцуулан санаатайгаар компанийн ажилчидтай нийлэн хурал үймүүлж тараадаг байсан нь хурлын протоколуудад тэмдэглэгдсэн байгаа болно.

Гомдол гаргасан иргэн Т.Г******* нь тус барилгын компани болох "Өгөөмөр

Монгол" ХХК-ийн харуул хамгаалалтын дарга тул 2012 оноос өнөөг хүртэл тус байрны нийт оршин суугчдаас сар бүр харуулын мөнгө гэж 15000 төгрөгийг Төрийн банктай нийлж хүчээр нэхэмжлэн /оршин суугчидтай зөвшилцөн харуул хамгаалалтын үнэ хөлсөө тохиролцоогүй/ байрны мөнгөтэй хамтатган авдаг байсан. Тиймээс оршин суугчдын дундаас СӨХ байгуулагдах нь түүний хувьд ашиггүй зүйл тул уг нэхэмжлэл нь хууль бус үйлдлээ үргэлжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Д******* гаргасан дүгнэлтэндээ: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд, хариуцагчийн шүүх хуралдаанд хийж буй тайлбараас дүгнэхэд СӨХ-г бүртгэх үйл ажиллагаа алдаатай, бичиг баримтуудыг сайн хянан шалгаагүй байна. Иймд СӨХ-ны бүртгэлийг түдгэлзүүлж, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч Ө ХХК, иргэн Б.Ц, Т.Ш*******, Н.Б, Г.Д, Д.Т, Д.Т, Н.А, Т.Г*******, С.О, М.А*******, Н.Одгэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид нарын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн дүгнэсний үндсэн дээр дараах байдлаар шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Н.Одгэрэл, Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөө томилж шүүх хуралд оролцоогүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг буюу хэд хэдэн хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох бөгөөд тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж дахин дуудах ба 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана гэж тус тус заасны дагуу хэргийг тусгаарлаж, нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд ирэхгүй байгаа нэхэмжлэгч Н.Одгэрэл, Б.Ц нарын нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтэндээ ... миний нэр дээрх нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү[1] гэсэн бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж болдог бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй болно.

Хоёр. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд тухайн холбооны гишүүн байна гэж заасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/1024[2] тоот лавлагаагаар Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны 66С байрны 125 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.О, 126 тоот орон сууцыг нэхэмжлэгч Т.Ш*******, 164 тоот орон сууцыг нэхэмжлэгч М.А******* нар захиран зарцуулах эрхтэй этгээд буюу өмчлөгч болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр дээрх иргэд нь тухайн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт хамтран өмчилдөг гэж тайлбар хийсэн тул зохих захиргааны байгууллагаас тодруулга хийж, нэмэлт нотлох баримт гаргуулан С.О, Т.Ш*******, М.А******* нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг жич шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу С.О, Т.Ш*******, М.А******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай үндэслэлээр эдгээр гурван нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа.

Гурав. Шүүх нэхэмжлэгч Өгөөмөр монгол ХХК, иргэн Т.Г******* болон Д.Т, Г.Д, Н.А, Д.Т, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оы тус шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц******* Сууц өмчлөгчдийн холбоонд \цаашид СӨХ гэх\ олгосон ******* дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал Ц******* СӨХ-г бүртгэсэн бүртгэл болон ******* дүгээр гэрчилгээг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь:

 

 

 

 

 

2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар хороо Да хүрээ гудамжны 66С байрны оршин суугчид хурал хийж 5 асуудал хэлэлцсэний нэг нь тус байрны СӨХ-г байгуулах асуудал байжээ. Байрны оршин суугчдын хурлын тэмдэглэлээр СӨХ байгуулахыг 98 сууцны оршин суугчид дэмжин санал асуулгын хуудсанд гарын үсгээ зурцгаасан байна. Уг 66С байр нь 180 сууцтай бөгөөд ийнхүү 98 орон сууц өмчлөгч буюу 54.4%-ийн саналаар СӨХ байгуулах саналыг дэмжиж, бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон, хуралд оролцсон оршин суугчдын олонхийн саналаар СӨХ байгуулах асуудал дэмжигдсэн байна. Мөн уг хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгожээ.

Ц******* СӨХ нь Баянзүрх дүүргийн хөгжлийн төвд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай баримтууд болох бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, санал асуулгын хуудас, Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүний анкет, хяналтын зөвлөлийн 3 гишүүний анкет, гүйцэтгэх захирлын анкет, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Дэлгэрхишигийн СӨХ-н гүйцэтгэх захирал Г.Саранттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, СӨХ-ын дүрэм зэргийг[3] хавсралтаар хүргүүлжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Ц******* СӨХ-г бүртгэж, ******* дүгээр гэрчилгээ[4] олгосон байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачлагаар хуралдуулна, 5.6-д Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна, 18 дугаар зүйлийн 8.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж тус тус заажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх дүүргийн Хөгжлийн төв нь Ц******* СӨХ-г бүртгүүлэхээр ирүүлсэн материалуудыг бүрэн эсэхийг хянахаас гадна СӨХ-г байгуулахаар санал өгсөн иргэд нь тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй буюу өмчлөгч мөн болохыг нягтлан шалгах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, СӨХ байгуулах санал өгч буй иргэд нь саналаа өгч буй орон сууцны өмчлөгч болохоо зохих баримтаар нотолсон байх шаардлагатай байсан боловч хариуцагч энэхүү нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болох СӨХ, орон сууцны контортой холбоотой асуудлыг дэмжсэн оршин суугчид[5] гэх санал асуулгын хуудсаар нотлогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Ц******* СӨХ-г үүсгэн байгуулахаар санал өгсөн иргэдийг тухайн орон сууцаа захиран зарцуулах буюу өмчлөх эрхтэй эсэхийг нэг бүрчлэн шалган үзэж, Ц******* СӨХ-г бүртгэсэн бүртгэл, ******* дүгээр гэрчилгээг үндэслэлтэй олгосон эсэхийг хянан шалгаж, уг бүртгэлийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл уг актыг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар[6] Өгөөмөр монгол ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь иргэн Б.Уламбаяр байх бөгөөд анх шүүхэд Өгөөмөр монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уламбаяраас олгогдсон 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар[7] итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргасан байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан Т.Г*******, М.А*******, Д.Т, Д.Т, Н.А, Н.Одгэрэл, Г.Д, Т.Ш*******, Н.Б, Б.Ц, С.О нарын хэдэн иргэн, аж ахуйн нэгжийн нэхэмжлэлтэй захиргааны хэргээс Н.Одгэрэл, Б.Ц нарын хоёр иргэний нэхэмжлэлд холбогдох захиргааны хэргийг, С.О, Т.Ш*******, М.А******* нарын гурван иргэний нэхэмжлэл,д холбогдох захиргааны хэргийг, Өгөөмөр монгол ХХК, Т.Г*******, Д.Т, Г.Д, Н.А, Д.Т, Н.Б нарын 6 иргэн аж, ахуйн нэгжид холбогдох захиргааны хэргийг тус тус тусгаарласугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан Н.Одгэрэл, Б.Ц нарын нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй тул буцаасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрэлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан С.О, Т.Ш*******, М.Ариужаргал нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж шүүх хуралдааныг 2016 оны 01 дүгээр сарын 21-нд товлосугай.

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 5.6, 8 дугаар зүйлийн 8.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасныг баримтлан Өгөөмөр монгол ХХК, Т.Г*******, Д.Т, Г.Д, Н.А, Д.Т, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оы гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц******* Сууц өмчлөгчдийн холбоонд \цаашид СӨХ гэх\ олгосон ******* дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас Ц******* сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн бүртгэл болон бүртгэлийн 2014 оны ******* дүгээр гэрчилгээг тус тус хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.

5. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг №2, 175-р тал

[2] Хавтаст хэрэг №2, 120-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 42-90-р тал

[4] Хавтаст хэрэг №1, 41-р тал

[5] Хавтас хэрэг №1,60-66-р тал

[6] Хавтаст хэрэг №2, 44-р тал

[7] Хавтас хэрэг №1,19-р тал