Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 04

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 146/ШШ2019/00268 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар...” гэснийг “2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-д зааснаар...” гэж, 4 дэх заалтын “ 4... нэхэмжлэгчээс төлсөн 6 527 467.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...” гэснийг “ 4... нэхэмжлэгчээс төлсөн 6 527 467.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дутуу төлсөн 157 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж...” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

2. Хариуцагч “***” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 866 000 төгрөгийг, нэхэмжлэгч Голомт банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч “***” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  5 484 530 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.