| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01035/И |
| Дугаар | 142/ШШ2024/01077 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2024/01077
| 2024 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2024/01077 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
Нэхэмжлэлийн шаардлага: 168 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Иргэн А.Н нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 230415-1079130 зээлийн дугаартай 100,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч А.Н нь зээлийн эргэн төлөлтийг бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 193 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. А.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 88 659 төгрөг, үндсэн зээлийн хүү 70 182 төгрөг нэмэгдүүлсэн хүү 10 140 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 168 981 төгрөгийг зээлдэгч А.Н-ээс гаргуулж ******* ББСБ ХХК-д олгон, Компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Н-д холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 168 981 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.Нд холбогдуулан 168 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74 дүгээр зүйлийн 74.3.-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасан.
Нэхэмжлэгч, хариуцагчийг төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 720 төгрөгийн 2 860 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.Н-д холбогдуулан 168 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 720 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 2 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА