| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00136/И |
| Дугаар | 157/ШШ2024/00156 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2024/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Р.*****************ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******************д холбогдох “3,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.**************, хариуцагч Ж.*******************, гэрч Ц.*************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.***************** нь хариуцагч Ж.*******************д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгч Р.***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Р.***************** нь хариуцагч У.*******************д 2019 оны 11 сарын 12-ны өдөр талууд харилцан тохиролцож, өөрийн эзэмшлийн ***************** аймгийн ************ сумын 2-р баг, хатуу хучилттай авто замын 195 км-н баруун талд байрлах, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй 44.88 м.кв талбай нь шполоор, 23,4 м.кв талбай нь хөнгөн блокоор баригдсан ба тоосгоор 12 ханан хучилттай, нам даралтын зуухаар халаалтын асуудлыг шийдсэн, газар кабелиар 380 квтын цахилгаанд холбогдсон 1 давхар барилга бүхий нийт 68.3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 30 сая төгрөгийг худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөрийн хувьд бэлнээр 25 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 5 сая төгрөгийг дараа нь буюу 2-3 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу бэлнээр 25 саяыг дансаар шилжүүлсэн. Харин үлдэгдэл 5 сая төгрөгийнхөө 2 сая төгрөгт сүүлд 1 толгой адуу 1 сая, 1 толгой үхрийг 1 сая, буюу 2 сая төгрөгөөр бодож тус тус авсан. Иймд одоо нийт тохиролцсон 30 саяын төлбөрөөс 27 сая төгрөгийг У.******************* нь нэхэмжлэгч Р.***************** надад өгсөн боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдан эд хөрөнгийн 3 сая төгрөгийг үлдэгдэлтэй төлбөрийг одоог хүртэл өгч барагдуулаагүй тул Ж.*******************гээс гаргуулж, Р.*****************т олгож, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 1-р хуу/
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэдийгээр 25,000,000 төгрөг гээд ******************* нь маргаад байгаа боловч яг үнэн учир шалтгаан бол иргэн ***************** нь *******************д 2019 оны 11 сард хоорондоо тохиролцож нийт 30,000,000 төгрөгөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгө байшинг, эзэмшихээр өгсөн бүртгэлийн гэрчилгээтэй газрын хамт хоорондоо харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байгаа. Гэрээгээ анх байгуулахдаа 25,000,000 төгрөгөөр байгуулсан юм байна лээ. Яагаад 25,000,000 төгрөгөөр гэрээгээ байгуулсан бэ гэхээр тухайн өдөр бэлнээр данс руу 25,000,000 төгрөг орсон гэдэг нь нотлогдож байгаа. Бэлнээр 25,000,000 төгрөгөө авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Дараа нь ******************* гэдэг хүн нь 2, 3 сарын хугацаа өгөөч ээ. Эхний ээлжид үхэр, адуу хоёр өгье. Дараа нь тэгж байгаад мөнгөний боломжтой болоод хавраас 3,000,000 төгрөгийг нь өгье гээд гуйхаар нь гэрээндээ тусгахгүйгээр малчин хүмүүс болохоор хүн амьтанд итгээд тэр чигээр нь өгсөн юм байна лээ. Боломжоороо өгнө биз гээд 25,000,000 төгрөгийн гэрээгээ хийсэн байгаа юм. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэрийгээ ******************* гэдэг хүн нь хүлээн зөвшөөрч байна. Дараа нь адуу, үхэр хоёроо хэлэлцэн тохиролцсоноор өгсөн байгаа. *******************гээс нөхөр болох *************** нь өөрөө адууг очиж авсан. Өөрөө болохоор үхрээ аваачиж өгсөн гээд хэлж байгаа. Тийм учраас 27,000,000 төгрөгийн маргаан ямар ч асуудалгүй, нэг тал нь өгсөн, нөгөө тал нь авсан гэдгээ зөвшөөрөөд байгаа юм. Одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгөө авъя гээд утсаар ярихад эхэндээ 2, 3 сарын дараа өгье гэдэг боловч саяхнаас эхэлж төлбөрийн үлдэгдэл байхгүй, 25,000,000 төгрөгөө өгсөн. Гэрээ хэлцэл байгуулагдсан, чаддаг юм бол шүүхээр нэхээд аваарай гэдэг байдлаар хандсан учраас манай хоёр одоо шүүхэд иргэн О.*******************гээс үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл 3,000,000 сая төгрөгөө авъя. Тийм учраас *******************гээс 3,000,000 төгрөгийг гаргуулан *****************т өгнө үү гэдэг ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа” гэв.
2. Хариуцагч Ж.******************* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Ж.******************* миний бие нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ***************** аймгийн ************ сумын 2-р багийн иргэн Р.*****************аас цайны газрын зориулалттай объектыг 25,000,000 төгрөг, адуу, үхэр хоёроор худалдан авсан. Төлбөрийг 25 сая төгрөгийг тухайн өдөр нь шилжүүлсэн, адуу, үхэр хоёрыг дараа нь тус тус өгсөн бөгөөд энэ нь № 04204-2019/00070 тоот нотариатын гэрээгээр батлагдаж байгаа тул Р.*****************т төлбөрийн үлдэгдэлгүй болно. Р.***************** нь нэхэмжлэлээрээ адуу, үхэр авсан болохоо баталсан. Иймд Р.*****************ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөг үндэслэлгүй гэж үзэж төлөхөөс татгалзаж байна. ” гэжээ.
2.1 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би *****************тай ярьж тохиролцоод 25,000,000 төгрөг, адуу, үхэр хоёроор тэр газрыг худалдаж авсан. Тухайн үед нь шилжүүлээд өр төлбөрийг дуусгасан. Энэ хүмүүсийн тайлбарлаад байгаа 3,000,0000 төгрөгтэй холбоотой аман хэлэлцээр яриа бол эхнээсээ би худалдаж авахдаа өмчлөлийн байхыг шаардсан. Өмчлөлийн гэрчилгээтэй болгож өг гэсэн. Өөрсдөө өмчлөлийн гэрчилгээтэй болгож өгнө гэсэн. Тэгвэл би нэмж 3,000,000 төгрөг өгч болно гэж аман хэлэлцээр яриа байсан болохоос өөр илүү төлбөр байгаагүй. Тийм учраас би татгалзаж байна” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 772 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний эх хувь (хх-ийн 3-р хуу), “Аварга” цайны газрын эд хөрөнгийг хүлээлцсэн тухай баримт (хх-ийн 5-6-р хуу), нэхэмжлэгчийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хх-ийн 10-р хуу),
4. Хариуцагчаас 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 772 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, ***************** аймгийн ************ сумын 2 дугаар баг Замчид-23 дугаар гудамжны 2301 тоот хаягт байрлах 12000 м.кв бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Э-1901000026 дугаар бүхий иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...үл хөдлөх эд хөрөнгийг нийт 30 сая төгрөгийг худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөрийн хувьд бэлнээр 25 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 5 сая төгрөгийг дараа нь буюу 2-3 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу бэлнээр 25 саяыг дансаар шилжүүлсэн. Харин үлдэгдэл 5 сая төгрөгийнхөө 2 сая төгрөгт сүүлд 1 толгой адуу 1 сая төгрөгт, 1 толгой үхрийг 1 сая төгрөгт, буюу 2 сая төгрөгөөр бодож тус тус авсан. ... Дараа нь тэгж байгаад мөнгөний боломжтой болоод хавраас 3,000,000 төгрөгийг нь өгье гээд гуйхаар нь гэрээндээ тусгахгүйгээр малчин хүмүүс болохоор хүн амьтанд итгээд тэр чигээр нь өгсөн” гэж.
2. Хариуцагч Ж.******************* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
“Би *****************тай ярьж тохиролцоод 25,000,000 төгрөг, адуу, үхэр хоёроор тэр газрыг худалдаж авсан. Тухайн үед нь шилжүүлээд өр төлбөрийг дуусгасан. Энэ хүмүүсийн тайлбарлаад байгаа 3,000,0000 төгрөгтэй холбоотой аман хэлэлцээр яриа бол эхнээсээ би худалдаж авахдаа өмчлөлийн байхыг шаардсан. Өмчлөлийн гэрчилгээтэй болгож өг гэсэн. Өөрсдөө өмчлөлийн гэрчилгээтэй болгож өгнө гэсэн. Тэгвэл би нэмж 3,000,000 төгрөг өгч болно гэж аман хэлэлцээр яриа байсан болохоос өөр илүү төлбөр байгаагүй. Тийм учраас би татгалзаж байна” гэж.
3. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Р.*****************ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн /нэхэмжлэгч, хариуцагч/ хооронд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь ***************** аймгийн ************ сумын 2-р баг, хатуу хучилттай авто замын 195 км-н баруун талд байрлах, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй 44.88 м.кв талбай нь шполоор, 23,4 м.кв талбай нь хөнгөн блокоор баригдсан ба тоосгоор 12 ханан хучилттай, нам даралтын зуухаар халаалтын асуудлыг шийдсэн, газар кабелиар 380 квтын цахилгаанд холбогдсон 1 давхар барилга бүхий нийт 68.3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь гэрээнд заасны дагуу 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарч байна.
Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон үнийг 30,000,000 төгрөгөөр тохиролцож, хариуцагч нь 3,000,000 дутуу төлсөн гэж маргасан бол хариуцагч нь нэхэмжлэгчид 25,000,000 төгрөг мөн 1 толгой адууг 1 сая, 1 толгой үхрийг 1 сая төгрөгөөр тооцож нийт 27,000,000 төгрөг төлсөн талаар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.
5. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлэх төрлийн хэлцэлд хамаарах тул талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах гэрээний үнийг 25,000,000 төгрөг гэж, төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж тусгасныг ***************** аймгийн тойргийн нотариатч М.Амарсанаа гэрчилсэн байна.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж 4.4.1-т “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх” гэж нотариатчийн үйл ажиллагаа хуульчилсан. Зохигч нь гэрээ байгуулахдаа талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж, өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсныг нотариатч гэрчилсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.*************** нь гэрээний үнийг 30 сая төгрөгөөр тохиролцсон байсан гэж мэдүүлэх боловч Ц.*************** нь нэхэмжлэгчийн нөхөр буюу нэгдмэл сонирхолтой хүмүүс болох тогтоогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хариуцагч Ж.*******************тэй утсаар харилцан ярилцсан гэх дүрс бичлэгт хөтөлсөн асуултыг тавьж, өөрийн хүссэн хариултаа авах зорилгоор хийсэн гэж үзэх боломжтойгоос гадна тус бичлэгийг шүүхэд иргэний хэрэг үүсгэсний дараа хийсэн, хариуцагч нь гэрээний үнийг 30 сая төгрөг гэж хариулсан хариулт авагдаагүй байна.
6. Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР