Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2024/00157

 

      

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*****************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,013,427 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “М****************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.***************** нь “М****************” ХХК-ийн  мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 03 сарын 17-ны өдөр ****************** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.***************** нь уг гэрээний үндсэн дээр 2023.01.17-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2023.01.28-ны өдөр 230,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулагүй юм. М.***************** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. М.*****************гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1,013,427 төгрөг байна.

М**************** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул М.*****************гаас зээлийн гэрээний үүрэгт 1,013,427 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн ******  сум  **** дугаар баг ******** тоотод оршин суух, ******************** регистрийн дугаартай Б  овогт М-ийн ***************** шүүхэд гаргасан тайлбартаа: “М****************-ын нэхэмжилсэн 1,013,427 төгрөгийг 9 сард төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М****************” ХХК нь хариуцагч М.*****************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,013,427 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ч.Нямдорж нь 1,013,427 төгрөгийг “М****************” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 140000617924 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.*****************гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,013,427 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,013,427 (нэг сая арван гурван мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,872 төгрөгийн тавин хувь 14,436 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 14,436 төгрөгийг, хариуцагч М.*****************гаас улсын тэмдэгтийн хураамж 14,436 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М****************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М****************” ХХК-ийн нэхэмжилсэн 1,013,427 (нэг сая арван гурван мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөгийг хариуцагч М.***************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 28,872 төгрөгийн тавин хувь 14,436 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 14,436 төгрөгийг, хариуцагч М.*****************гаас улсын тэмдэгтийн хураамж 14,436 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М****************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР