Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 568

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч К.Жа*******, Ж.Оч*******г нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 тоот улсын байцаагчийн дүгнэлт, мөн өдрийн 6/118 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, Ск****н тр****л” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, улсын байцаагч К.Жа*******ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0000013 тоот, 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000012 тоот, 10 дугаар сарын өдрийн 000009 дугаар шийтгэвэр зэргийг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мө***р, нэхэмжлэгч “С****и э**р м****с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О****н, “Э**р нэ*****к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.О****нчимэг, “Ск********н тр****л” ХХК-ийн захирал Х.Эн*****л нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“...Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

• Улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагын биелэлтийг хангаж, тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх. 

• Эвлэрлийн гэрээгээр бууруулан тогтоосон 250.000 төгрөгийн торгуулийг шийтгэвэрт дурдсан хугацааны дотор барагдуулах, 

Хариуцагчийн үүрэг

• “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-уудад ногдуулсан тус бүр 8.000.000 төгрөгийн торгуулийг 250.000 төгрөг болгохыг хүлээн зөвшөөрөх.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

“С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна. 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-т зааснаар “… нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дугаар зүйлийн 21.1.1-т “... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-т “… Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” 68.2-т “… Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-т “…Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-уудын нь хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-ууд болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, “Ск****н тр****л” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч К.Жа*******, Ж.Оч*******г нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 тоот улсын байцаагчийн дүгнэлт, мөн өдрийн 6/118 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын “С****и э**р м****с” ХХК, “Э**р нэ*****к” ХХК, Ск****н тр****л” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, улсын байцаагч К.Жа*******ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0000013 тоот, 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000012 тоот, 10 дугаар сарын өдрийн 000009 дугаар шийтгэвэр зэргийг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ц.ОДМАА