| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00452/И |
| Дугаар | 129/ШШ2024/00362 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 129/ШШ2024/00362
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 129/ШШ2024/00362 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Г-т холбогдох
139,522.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд үлдэх төлбөр 93,015 төгрөг, гэрээний 8.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 46,507.5 төгрөг, нийт 139,522.50 төгрөгийг М.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж ХХКшүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Г нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай нэхэмжилсэн төлбөр болох 139,522.5 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХКнь хариуцагч М.Г-т холбогдуулан 139,522.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 139,522.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г-т холбогдох 139,522.50 /нэг сая гучин есөн мянга таван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА