| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00153/И |
| Дугаар | 157/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2024/00158
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.***************ид холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,123,454 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.*************** нь "******************"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 31-ний өдөр ************* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.*************** нь нь уг гэрээний үндсэн дээр 2022.09.11-ний өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2022.09.12-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2022.09.14-ний өдөр 230,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй, 2022.09.16-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2022.10.10-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ц.*************** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ц.***************ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,123,454 төгрөг байна.
****************** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ц.***************оос зээлийн гэрээний үүрэгт 1,123,454 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ....... сумын ......... дугаар баг ............ тоотод оршин суух, ............. регистрийн дугаартай Б овогт Ц-ын *************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.*************** нь ******************-аас авсан зээлийн үлдэгдэл 1,123,454 төгрөгийг 2024 оны 08 сарын 10-нд төлж барагдуулсан” гэжээ.
Нэхэмжлэгч “******************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,123,454 төгрөгийг ******************-ийн Хаан банк дахь ************ тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******************” ХХК нь хариуцагч Ц.***************ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,123,454 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц.*************** нь 1,123,454 төгрөгийг “******************” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******************** дугаартай "Зээл, зээлийн эрх нээх гэрээ"-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.***************ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаагийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,123,454 төгрөгийг төлж биелүүлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,123,454 (нэг сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун тавин дөрөв) төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч “******************” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,513 төгрөгөөс тавин хувь 15,756.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,756.5 төгрөгийг, хариуцагч Ц.***************оос улсын тэмдэгтийн хураамж 15,756.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******************” ХХК -ийн нэхэмжилсэн 1,123,454 (нэг сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун тавин дөрөв) төгрөгийг хариуцагч Ц.*************** нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,513 төгрөгөөс тавин хувь 15,756.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,756.5 төгрөгийг, хариуцагч Ц.***************оос улсын тэмдэгтийн хураамж 15,756.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР