Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00363

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00363

Архангай аймаг

 

                     

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Ө овогт Ё.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт С.Ц-т холбогдох

А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоот хаягт байрлах, нэгж талбарын ................ дугаар бүхий 400 м2 газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд нэхэмжлэгч Ё.А миний эзэмшлийн А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоотод байрлах нэгж талбарын ................... дугаар бүхий 400 мкв газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ц миний бие Ё.А-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ё.А хариуцагч С.Ц-т холбогдуулан А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоот хаягт байрлах, нэгж талбарын ............ дугаар бүхий 400 м2 газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоот хаягт байрлах, нэгж талбарын ............. дугаар бүхий 400 м2 газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Ц нь Ё.А-ийн А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаар бүхий 400 м2 газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгах тухай хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөг, хариуцагч С.Ц-аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ё.А-т олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.А-ийн А аймгийн Э сумын ... баг, Н 4 гудамжны 15-12 тоот тоот хаягт байрлах, нэгж талбарын ................. дугаар бүхий 400 м2 газрын баруун талын хил хязгаарыг давж банзаар барьсан хашааг нурааж, зөөврийн сууцыг холдуулж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөг, хариуцагч С.Ц-аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ё.А-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ЭЛБЭГЗАЯА