Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2024/00364

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2024/00364

 

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овогт П.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.Э

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч П.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- П.Э нь 1969 онд төрсөн, одоо 55 настай, тэтгэврээ тогтоолгон авах нас нь болсон. П.Э нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж үрэгдүүлсэн, аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Аймгийн архиваас ажилд орсон, гарсан тушаал, лавлагаа олдохгүй байгаа тул Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу тэтгэврээ тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтрээ би У хот руу шилжихдээ гээгдүүлсэн байна. Би А аймгаас С аймаг руу шилжсэн. Дараа нь У хот руу шилжиж байсан юм. Ингэхдээ бүх бичиг баримтаа гээгдүүлсэн. Би 1985 оны 06 сард 8 дугаар анги төгссөн. П.Э миний А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 563 тоот тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Д, А.Ж нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  - Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 558 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/,

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/534 тоот тодорхойлолт,

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03-02/3698 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 76 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 70 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Ц сумын сургуулийн журналын хуулбар зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч П.Э-ийн А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч П.Э нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын Социализмын зам нэгдлийн 1985-1991 оны баримтыг шүүн үзэхэд П.Э-т холбогдох баримт гараагүй, 1992 оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 563 тоот тодорхойлолт,

          - Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон “А аймгийн Ц сум, П.Э, 1969 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, халх, А хэсэг байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Социализмын зам нэгдэл, эрхэлдэг ажил-саальчин, ажилд орсон он-1986, эрхэлж эхэлсэн он-1986, оршдог сум-Ц сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт,

 

          - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Тус газрын архивт П.Э нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн 01/534 тоот тодорхойлолт,

 

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 133 дугаар хуудсанд “А аймгийн Ц сумын Ц багийн хөдөө оршин суух, С.П, тэргүүлэгч өөрөө, 34 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХАА нэгдэлд адуучин, П.Ц, эхнэр, 35 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХАА нэгдэлд саальчин, П.Э, охин, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-ХАА-д ажилчин, П.Б, хүү, 7 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-бусдын асрамжид” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03-02/3698 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

          - А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 70 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Ц сумын сургуулийн хичээлийн жилийн журнал, /журналын нэрсийн жагсаалтын 39-т: Э/ гэсэн зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Б.Д-ын: “Би 1981 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд тоо бүртгэгч, нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. П.Э нь 1985, 1986 оны үеэс 1992 оныг хүртэл А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Би А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан болохоор П.Э-ийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. П.Э нь А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд ээжийнхээ туслах саальчнаар ажилладаг байсан. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн даргаар н.Т гэдэг хүн ажиллаж байсан. П.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би П.Э-тэй нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. П.Э нь Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаар нь мэдэхгүй. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар л ажиллаж байсан” гэх,

- Гэрч А.Ж-гийн: “Би 1982 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн А бригадад саальчнаар ажиллаж байсан. П.Э нь 1985 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. П.Э-ийн аав нь А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн адууг хардаг байсан. П.Э нь гүү саадаг байсан. П.Э-ийн сургуульд сурч байсан талаар мэдэхгүй байна. Манайх П.Э-ийн аавынхтай айл аймаг байсан болохоор П.Э-ийн гүү сааж байсныг сайн мэдэж байна. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн даргаар н.Т гэдэг хүн ажиллаж байсан. П.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Социализмын нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би П.Э-тэй нэгдэлд хамт ажиллаж байсан, мөн аавынхтай нь айл аймаг байсан болохоор П.Э-ийн саальчнаар ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. П.Э нь Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт П.Э-ийн ийн А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА