Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00223

 

 

 

 

 

 

2024 6 03

132/ШШ2024/00223

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 1-75 тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00206/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээсэн, мөн тухайн үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй зэрэг нөхцөл байдлаас болж өндөр насны тэтгэвэрт гарах боломжгүй байна. Иймд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай *******гийн цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

- Фото зураг /хэргийн 5-р хуудас/,

Шүүхийн санаачилгаар С.Гоёцэцэг, С.Сүхбаатар нарын ХААТР11 маягтын хуулбарыг гаргуулж авсан.

 

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ж.Энхжаргал, А.Дашмаа нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал байхгүй тул Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болох нь:

- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай *******гийн цалингийн цэсний лавлагаа,

-С.Гоёцэцэг, С.Сүхбаатар нарын ХААТР11 маягтын хуулбар,

-гэрч А.Дашмаа: ******* нь 1987 оны 01 дүгээр сараас Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид бэлэн хувцасны худалдагчаар ажилд орж байсан. ******* бэлэн хувцасны худалдагчаар 1993 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг,

-гэрч Ж.Энхжаргал: ******* нь 1985 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид бэлэн хувцасны худалдагчаар ажилд орж байсан. 1993 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******-г Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн тресид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ