| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00471/И |
| Дугаар | 129/ШШ2024/00365 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2024/00365
| 2024 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 129/ШШ2024/00365 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Б овогт Г.У-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овогт С.Т-д холбогдох
7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд С овогтой Т-аас машины үнэ болох 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Т миний бие Г.У-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Г.У-ын нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У, хариуцагч С.Т-д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 15-ны өдрийн багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс 67,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 67,475 төгрөг, хариуцагч С.Т-аас 67,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.У-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжилсэн 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс 67,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 67,475 төгрөг, хариуцагч С.Т-аас 67,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА