Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 274

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0272/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 201709000352 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ***  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ***нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 03-ны орой -*** иргэн ***зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, *** байрны 3 давхарт иргэн ***маргалдаж зодолдон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 03-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын -**** тоотод иргэн ***зодож дух, зүүн нүд, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, дотор салст, зүүн доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол, 
2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн *** иргэн ***маргалдан зодолдож зүүн гар, цээжний ар болон бүсэлхийн 2 талд байрлах шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь 

    Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Хэрэг болохоос 7 хоногийн өмнө
***манайд орж ирээд Шарын гол явлаа гээд явсан. Тэгээд 7 хоногийн дараа
***Шарын гол яваагүй шөнө манай гэрт хүрээд ирсэн. *** ирэхэд нь шөл хийж өгөөд манайд бид 2 хоносон. ***манайд ирэхдээ архины хордлогод орчихсон чичирчихсэн байсан. Тэгээд 2 өдөр манай гэрт архи ууж хоносон. Би *** Шарын гол руугаа яв гэхээр явахгүй байсан. ***манайд байсан 2 дахь өдрийн өглөө нь дахиад архи авна гээд
байхаар нь би дахиж архи авах хэрэггүй чи Шарын гол руу яв гэж хэлсэн чинь сандал дээр сууж байгаад баруун гараараа миний нүд рүү алгадсан. Тэгэхээр нь би *** мөр лүү нь зөөлөн түлхчихсэн. Тэгээд би нүдээ дараад хивсэн дээр хэвтэж байсан чинь гаднаас манай охин *** ороод ирсэн. Тэгсэн ***зөрөөд гарсан. Тэгээд манай охин намайг архи уучихсан юм уу гээд би уучлаарай миний охин гэж хэлсэн охин гэр цэвэрлэсэн. Тэгсэн орой 22 цаг өнгөрч байхад ***цагдаа дагуулж орж ирээд намайг эрүүлжүүлсэн. 
    2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14-15 цагийн орчим *** а гэж хамт ажилладаг нэг байранд байдаг залуугийн хамаатны хүүхэд намайг гэртээ унтаж байхад цонхоор *** ах таныг гэрт ороод ир гэнээ ***ах ирчихсэн гэхээр нь би ***гийн гэрт ороход Эрдэнээ, *** нар нэлээд архи уучихсан байдалтай ***нь тэр хоёртой маргалдаад байгаа бололтой байсан. Өөр хүн байгаагүй нэг хар цүнх тавьчихсан байсан. Би сандал дээр суухад тэр цүнхэнд архи байгаа бололтой дуугарсан. Надад архи хийж өгөхөөр нь би ганц нэг татсан. *** надад нөгөө цүнхнээс бүтэн шилтэй архи гаргаж өгсөн. Тэгээд бид нар ширээн дээр байсан тал архи болон надад өгсөн дөрвөлжин шилтэй архийг хувааж уусан. Тэр үед ***нөгөө хоёр луугаа агсарах гээд байхаар нь би боль гэсэн чинь хар хүний өмнөөс шар хүн чамд хамаагүй гээд байсан. Тэгснээ намайг өргөж авч шидсэн мөн миний толгой руу гурил элддэг модоор цохиод байсан. Тэгэхээр нь би гарах гэхэд миний гарт хутга баригдсан байсан би тэр хутгыг хаалганы босгон дээр тавьсан. Тэгээд би гутлаа өмсөөд гарахад араас ***дагаад гараад ирсэн тэгээд коридорт намайг барьж аваад унагаасан. Тэгсэн чинь гарт хутга баригдахаар нь *** надад хутга баригдсан байна хол байгаарай гээд хэдэн удаа хатгасан байна лээ. Тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн харин Эрдэнээг эмнэлэг явуулсан гэх мэдүүлэг,

    Хохирогч ***мөрдөн байцаалтад өгсөн:
    ...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас 2017.5.30-ны өдөр Дарханд ирсэн. Би төмөр замын *** тоотод гэртээ 1 хоносон. Тэгээд маргааш нь 2017.5.31-ний өдөр найз *** гэрт очиж уулзсан. Тэгээд бид 2 тэдний гэрт 1 шил архи хувааж уугаад дараа нь манай гэрт миний найз Даваа гэх залуу бас ирээд бид 3 нэг шил архи хувааж уугаад манайд унтсан. Ингээд 2017.6.01-нд ***тай уулзаагүй. 2017.6.02-нд *** гэрт очиж хоносон. *** гэрт *** бид хоёр хоёр шил архи хувааж уусан. 2017.6.03-ны өглөө босоод бид 2 дахиад архи уусан. Тэгээд *** намайг гэнэт барьж аваад миний нүүр лүү цохисон. *** намайг гэрийнхээ буйдан ширээ хоёрын завсарт унагаасан байсан. Тэгээд би ***д “хоёулаа болъё хамаа” гэж хэлсэн чинь *** босоод цонхны наад талд байсан сандал дээр суухаар нь гэрээс нь гараад явсан. Тэгээд миний зүүн хөмсөгний дээд талаас цус гарчихсан байсан. Би эгч *** дээр очоод болсон асуудлаа хэлсэн чинь миний эгч намайг дагуулаад эмнэлэг орсон. Би эмнэлэг дээр хөмсөг, духандаа 11-12 оёдол тавиулсан. Тэгээд эгчтэйгээ хамт цагдаа дээр очиж гомдол гаргасан. Эмчилгээ хийлгэсэн боловч надад өгөх баримт байхгүй гэх мэдүүлэг /хх 22/, 
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:
...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо ч гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд амьдарч байгаа. Тухайн өдөр 2017 оны 7-р сарын 02-ны өдөр хамт ажиллаж байсан ***, *** нартай ***гийн гэрт нэг дөрвөлжин шилтэй архийг 15 цагийн орчим ууж байхад *** гаднаас эрүүл орж ирсэн байхаа. Тэгээд дөрвүүлээ болоод архиа ууж байтал юунаас болсныг мэдэхгүй байна *** надтай маргаад намайг гарахад араас гарч ирээд над руу хутга бариад дайрсан. Намайг нэлээд хэдэн удаа чичээд байсан байх. Би нэлээд согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Ямар ч гэсэн би газар унагааж байгаад хутгийг нь салгаж авсан. Би хутгийг салгаж авах гэж байхдаа толгойгоор нь шал руу цохисон. Тэгж л байж хутгаа хаясан байх. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 58/, 
Гэрч **** мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 380-р байрны Нэмүүлэн хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай. 2017 оны 6-р сарын 03-ны орой 20 цагийн үед дэлгүүрт байж байтал манай төрсөн дүү ***нүүр ам хамаг юм нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь гайхаад юу болсон  талаар асуухад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд сандраад *** аваад таксинд суугаад эмнэлэг явсан. Явж байх замдаа би хэнд зодуулсан юм бэ гэхэд ***тай хамт архи уугаад *** намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Нэгдсэн эмнэлэг дээр очоод 10 хэдэн оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 25/, 

Гэрч ***мөрдөн байцаалтад өгсөн: 

...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 22 цагийн орчимд Цагдаагийн газрын ерөнхий жижүүр утсаар холбогдож ***гэх хүн бусдад зодуулсан  байна зодсон гэх хүнийх нь гэрийг нь заалгаад очоод шалгаад хариу хэл гэж хэлсэн. Эргүүлийн цагдаа ахлах ахлагч ***бид 2 үйлчилгээний төв дээр ***болон түүний эгчтэй нь уулзахад *** гэх хүнд зодуулсан гэж Шүүхийн шийдвэрийн байрны 1 давхарт байдаг айлд дагуулж очсон. Тэр *** гэх хүний гэрт очиход *** нь гэртээ согтуу ганцаараа байж байсан. ***аас юу болсон талаар асуухад ***бид 2 хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон гэж хэлж байсан. Тэгээд ***ыг согтуу байсан учраас эрүүлжүүлэх гэтэл явахгүй гарахгүй гээд ахлах ахлагч *** шаардлагыг эсэргүүцээд байсныг арай гэж авч эрүүлжүүлэхэд өгсөн. ***нь ***д зодуулсан гээд *** нь бид 2 хамт архи ууж байгаад маргалдсан зодолдсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 30/, 

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн:
 
...2017.7.02-ны өдөр 14 цагийн орчим хамт ажиллаж байсан мөн нэг байранд байдаг ***, ***хоёр 1 литрийн 2 шил архи аваад манай гэрт ороод ирсэн. Тэр архийг бид 3 ууж эхлээд нэгийг нь дуусаж байхад ***надаас ***ыг дуудъя хамт сууя гэж хэлсэн. Би цонхоор хүүхдээс асуусан чинь байхгүй байна гэсэн. Удалгүй *** өөрөө ороод ирсэн. Нөгөө архиа гаргаж ирээд уугаад бараг талдаа орж байхад Эрдэнээ, *** хоёр юунаас болж маргасныг мэдэхгүй байна маргалдаад коридор руу гарсан. Араас нь гараад ирэхэд коридор цус болчихсон ***нэлээн цус болчихсон зогсож байсан. Би нэлээд согтуу байсан болохоор юу болоод байгааг ойлгоогүй. Ингээд цагдаа нар ирээд бид нарыг эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 61/, 

Гэрч С.Ай***ын мөрдөн байцаалтад өгсөн:
 
...2017.7.02-ны өдөр 14 цагийн орчим би *** хамт өөрт байсан 1 литрийн архиа аваад ***гийн гэрт ороод архиа уусан. Нэлээн ууж байхад араас *** орж ирээд хамт ууж эхэлсэн. Би нэлээд согтуу байсан. ***, ***хоёр маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй нэгнийгээ явуулаад байсан. Тэгж байгаад маргалдаад гарсан гэсэн би сайн санахгүй байна. Цагдаа нар ирээд бид нарыг эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 62/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны ***  дугаар дүгнэлт: 

“1.***биед дух, зүүн нүд, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, дотор салст, зүүн доод эрүүний цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.***биед дух, зүүн нүд, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, дотор салстын цус хуралт тогтоогдсон нь ГЗТЖ-н  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод эрүүний цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь 2017.6.03-ны өдөр үүссэн байх боломжтой. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 35/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний **** дугаар дүгнэлт: 
“1.***биед зүүн гар, цээжний ар болон бүсэлхийн 2 талд байрлах шархнууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Г.*** учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 67/, 
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51-53/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 90-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч ***нь архидан согтуурсан үедээ 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах хориглолт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхгийг устгаж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч *** өмчлөлийн 50 000 төгрөгийн үнэ бүхий Gineek G7 маркийн 2 симтэй гар утас, 200 000 төгрөгийн үнэ бүхий Sovereirgn гэсэн бичигтэй 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.***ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.***ыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.***д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай. 

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ***нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай. 

    6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *** 50 000 төгрөгийн үнэ бүхий Gineek G7 маркийн 2 симтэй гар утас, 200 000 төгрөгийн үнэ бүхий Sovereirgn гэсэн бичигтэй 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ