Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 474

 

2016 оны 6 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0474

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, иргэн Д.Батжанцаны нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн Д.Батжанцанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн Д.Батжанцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ИТХын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар миний гомдлыг эргэн харж барагдуулан захирамжийг сэргээхээр болсон тул би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу иргэн Д.Батжанцан нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн Д.Батжанцанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Батжанцан нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр Д.Батсайханд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгохоор заасан байх тул Д.Батсайхан нь нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадоржид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т ...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж тус тус заасныг тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжиж байв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн Д.Батжанцанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.Батжанцан нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батжанцаны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ