Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00229

 

 

 

 

 

 

 

 

2024 он ы 06 сары 03өдөр Дугаар 132/ШШ2024/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Булган аймгийн *******, 6 дугаар баг, 3-327 тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай тухай 132/2024/00147/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Өлзийжаргал,

Гуравдагч этгээд Г.Ууганбаяр,

Гэрч П.Эрдэнэцэцэг, Ү.Мөнх-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Өлзийжаргал нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Улаанбаатар хотод оюутан болж суралцах болсон тул өөрийн аав Г.Ууганбаярт 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Чинтөгөлдөрийг үрчлүүлэн үлдээсэн. Одоо би сургуулиа төгсөөд Булган аймагт ажиллаж амьдарч байгаа ба хүү Чинтөгөлдөрөө өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаартай Булган аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний төрсөн охин У.Өлзийжаргал нь хүү Г.Чинтөгөлдөрийг надад үрчлүүлсэн. Төрөөс олгож байгаа халамж үйлчилгээ нь надаар дамждаг учраас надад хүндрэлтэй байна. Мөн нас өндөр буюу 67 хүрч байгаа учраас одоо Г.Чинтөгөлдөрийг цаашид асран халамжпах боломжгүй байна. Хүү Г.Чинтөгөлдөрийг төрсөн эх У.Өлзийжаргалд шилжүүлэн өгч үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгч У.Өлзийжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-У.Чинтөгөлдөрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн *******ын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-У.Чинтөгөлдөрийг үрчлэхийн өмнөх болон дараах бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 202 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/349 дугаартай тодорхойлолт,

-Булган аймгийн *******ын зургаадугаар багийн засаг даргын тодорхойлолт

-Тэтгэвэр тогтоолтын хуудсын хуулбар гаргаж өгсөн.

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр П.Эрдэнэцэцэг, Ү.Мөнх-Од нараас мэдүүлгийг авсан.

4.Гуравдагч этгээдээс шүүхэд хариу тайлбар /хэргийн 16-р хуудас/-ыг гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод оюутан болж суралцах болсон тул өөрийн аав Г.Ууганбаярт 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Чинтөгөлдөрийг үрчлүүлэн үлдээсэн. Одоо би сургуулиа төгсөөд Булган аймагт ажиллаж амьдарч байгаа ба хүү Чинтөгөлдөрөө өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаартай Булган аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Чинтөгөлдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлэхийн өмнө болон үрчилсэний дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Ө.Ангараг буюу *******ийг Гомбын Ууганбаярт үрчлүүлсэн болох нь Булган аймгийн *******ын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/278 дугаартай дугаартай Үрчлэлтийг зөвшөөрөх тухай захирамж, У.Чинтөгөлдөрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлэхийн өмнө болон үрчилсэний дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.

 

Гуравдагч этгээд Г.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хүү Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр өндөр настай болсон тул хүүхдээ өөрсдөө аваад өсгөсөн нь дээр гэж санал болгосон. Сургалтад суулгах гэхээр өөрсдийнх нь овог нэрээр өгөхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болохгүй байна ба хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан байна.

 

Хүү У.Чинтөгөлдөр нь эцэг, эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 202 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/349 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч П.Эрдэнэцэцэг нь Өлзийжаргал зээ хүүг оюутан байхдаа төрүүлсэн. Тэр үед хүүгээ дутуу төрүүлсэн тул хөхний сүүгээр бойжих ёстой гээд 2 жил хүүгээ харсан. Зээгээ анх гарахад нь нөхөр бид хоёр өөрсөд дээрээ овоглосон. Тэр үед зээ хүү маань нялх байсан болохоор мэдэгдээгүй. 4 нас хүрээд аутизм гэж оношлогдсон. Ээж нь оюутан байсан тул сургахын тулд хүүхдийг нь авч үлдсэн гэх мэдүүлэг,

-гэрч Ү.Мөнх-Од нь Манай эхнэр бид 2 оюутан байхдаа хүүхэдтэй болоод ажлын шаардлагаар би ажил хийхээр сум руу явсан. Суманд ажиллаад тэндээ удсан. Тэр хугацаандаа эхнэр гадагшаа явж таараад хүүхдийг маань эхнэрийн ээж, аав харсан. Удсан тул ийм шийдвэр гарсан. Одоо хүүхдээ буцааж авах хүсэлтэй байна гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүүхэд өөрөө ээж, аавтайгаа хамт амьдрахыг хүсэж байгаа байдал зэргийг харгалзан үзээд Булган аймгийн *******ын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/278 дугаартай Үрчлэлтийг зөвшөөрөх тухай захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү *******ийн өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, хүүдхүүдийн нас, ээнэгшсэн, дассан нөхцөл байдал зэргийг харгалзан эх У.Өлзийжаргалын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалт, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь заалтад зааснаар *******ын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/278 дугаартай Үрчлэлтийг зөвшөөрөх тухай захирамжийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү ******* эх У.Өлзийжаргалын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА