Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2024/00385

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,*******,*******,*******т байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******,*******,, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,760,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Г. нь ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22/2843 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,899,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,210,436 төгрөг, үндсэн хүү 502,410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,811 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,760,458 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Г. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 352 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч Г.гээс зээлийн гэрээний үүрэгт 1,760,458 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .. Би нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,760,458 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 6 хувааж буюу 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх 295,500 төгрөгөрөөр нэхэмжлэгчид хувааж төлж барагдуулах саналтай байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.гээс зээлийн гэрээний үүрэгт 1,760,458 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 1,760,458 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, төлбөрөө 6 хувааж буюу 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2024 онэы 12 дугаар сарын 15-ны өдөр 293,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх 295,500 төгрөгөөр хувааж төлөх санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,118 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21,559 төгрөгийг улсын төсвөөс, 21,559 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,760,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,118 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21,559 төгрөгийг улсын төсвөөс, 21,559 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА