Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00366

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00366

Архангай аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Л.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  овогт Т.О-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,304,000 төгрөг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй, 2,989,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд О-аас 5,304,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Энэ талаар эвлэрлийн гэрээндээ тусгасан гэв.

 

Хариуцагч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талууд сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Л.А нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П хариуцагч Т.О бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Л.А-гийн Т.О-аас нэхэмжилсэн 5,304,000 төгрөгөөс хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх явцад 2,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 3,304,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,004,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, үлдэх 2,300,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хариуцагч Т.О нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтын дагуу хуваарилахад татгалзахгүй. Нэхэмжлэгч, хариуцагч тал хэн аль нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй гэжээ.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Т.О-аас 5,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжилсэн нийт 5,304,000 төгрөгөөс 1,004,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т.О нь 2,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлж барагдуулж, одоо үлдэгдэл 2,300,000 төгрөгийг төлүүлэхээр, уг төлбөрийг хариуцагч Т.О нь 2024 оны 09 сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Л.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,814 төгрөгийг, хариуцагч Т.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,775 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 41,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Т.О нар гэрч Д.Л, Ц.А, С.И, Н.Ө, Ж.А нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Агийн хариуцагч Т.Од холбогдуулан гаргасан  5,304,000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,004,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 2,300,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч Т.О 2,989,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,814 төгрөгийг, хариуцагч Т.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,775 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 41,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ЭЛБЭГЗАЯА