| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00476/И |
| Дугаар | 129/ШШ2024/00372 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2024/00372
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 129/ШШ2024/00372 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.А
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
4,064,081.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.А миний бие Х ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 4,064,081.02 төгрөгийг
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Г.А-ийн шүүхэд өгсөн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Г.А-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч Б.Б-аас татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК, хариуцагч Г.А, Б.Б нарт холбогдуулан 4,064,081.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,064,081.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Г.А нь “Х ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,064,081.02 төгрөгийг 2024 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 864,081.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,976 төгрөгөөс 39,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,988 төгрөг, хариуцагч Г.А-аас 39,988 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь хариуцагч Б.Б-гаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,064,081.02 /дөрвөн сая жаран дөрвөн мянга наян нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.А 2024 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 864,081.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,976 төгрөгөөс 39,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,988 төгрөг, хариуцагч Г.А-аас 39,988 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь хариуцагч Б.Б-гаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.А нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА