Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00376

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00376

Архангай аймаг

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Б овогт Т.З-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д овогт Б.А-т холбогдох

1,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Аээс 1,175,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А миний бие нэхэмжлэгч Т.Згийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Нэхэмжилсэн 1,175,000 төгрөгийг 2024 оны 08 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.З хариуцагч Б.Ат холбогдуулан 1,175,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.А нь Т.Згийн нэхэмжилсэн 1,175,000 төгрөгийг 2024 оны 08 сарын 25-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,750 төгрөгөөс 16,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,375 төгрөг, хариуцагч Б.Аээс 16,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Згийн нэхэмжилсэн 1,175,000  /нэг сая нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А 2024 оны 08 сарын 25-ны өдрийн дотор багтаан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,750 төгрөгөөс 16,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,375 төгрөг, хариуцагч Б.Аээс 16,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ЭЛБЭГЗАЯА