| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00430/И |
| Дугаар | 129/ШШ2024/00379 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00379
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 129/ШШ2024/00379 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д овогт Н.Б
Хүсэлт гаргагч: Б овогт Ц.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б, Ц.Ө нар нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нар, хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Н.Б, Ц.Ө нар нь 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон гэрлэгчид бөгөөд тэд 1995-2000 онуудад А аймгийн Ц сумын Б багт мал маллан амьдарч байсан, одоогоор малаа маллан амьдарч байгаа малчид юм. Тэдний өрхийн 1995-2000 оны малын А данс Н.Б нэрээр биш, нутгийнхны дууддаг “Б” нэрээр гарч байгаагаас шалтгаалан тэдний мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл тэдний мал маллаж байсан байдлыг нэр зөрсөн учраас тогтоох боломжгүй гэж үзсэн, энэ шийдвэрийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Н.Б, Ц.Ө нар нь 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Ийнхүү мал маллаж байсан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Иймд Б овогт Ц.Ө, Д овогт Н.Б нарын 1995-2000 онуудад А аймгийн Ц сумын Б багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Ө, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би У хотод шүүх хуралдаантай явна. Иймд тэдний хүсэлтийг хэлэлцэх 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйгээр хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нараас:
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/32, 32/33 тоот албан бичиг,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Малчин даатгуулагчид олгох 322 дугаартай архивын лавлагаа,
- Б нэрээр бичигдсэн 1995, 1996, 1998, 1999, 2001 оны малын А дансны хуулбар,
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 58 тоот тодорхойлолт,
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 60 тоот тодорхойлолт,
- Б.Т гэсэн №54, №41 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар,
- 0000252344/02 дугаар овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ,
- Н.Б, Ц.Ө нарын №62 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №2465000001000889 дугаартай “Төрөл садангийн лавлагаа” зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-гийн хүсэлтээр Б.Н, Л.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 606 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Т-гийн төрсний ХААТР-11 маягт, Ц.Ө, Н.Б нарын гэрлэсний ХААТР-15 маягт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/608 тоот тодорхойлолт,
- Н.Б-гийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 01/507 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4045 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 667 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Б-гийн “Төрөгсдийг бүртгэх анкет” зэргийг шүүх бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б, Ц.Ө нарын А аймгийн Ц суманд 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/32, 32/33 тоот албан бичиг, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Малчин даатгуулагчид олгох 322 дугаартай архивын лавлагаа, Б нэрээр бичигдсэн 1995, 1996, 1998, 1999, 2001 оны малын А дансны хуулбар, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 58 тоот тодорхойлолт, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 60 тоот тодорхойлолт, Б.Т гэсэн №54, №41 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, 0000252344/02 дугаар овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, Н.Б, Ц.Ө нарын №62 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №2465000001000889 дугаартай “Төрөл садангийн лавлагаа”, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 606 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Т-гийн төрсний ХААТР-11 маягт, Ц.Ө, Н.Б нарын гэрлэсний ХААТР-15 маягт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/608 тоот тодорхойлолт, Н.Б-гийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 01/507 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4045 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 667 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Бгийн “Төрөгсдийг бүртгэх анкет” зэрэг баримтууд, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Н, Л.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Н.Б, Ц.Ө нарыг 1995-2000 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.
5. Н.Б, Ц.Ө нарын мал маллаж байсан талаар тодорхойлсон “Ж.Т-ийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хэлэлцээд 1995-2000 онд Н-гийн Б буюу өөр нэрээр бүртгэгдсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын бүртгэл А дансыг үндэслэн таныг малчнаар ажилласан гэж тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ. Мөн таны малчнаар ажилласан нийт хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй...” малчнаар өндөр насны тэтгэвэр тогтооно гэж заасан нөхцөлийг хангахгүй байна. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/21 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/32, 32/33 тоот албан бичиг, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Малчин даатгуулагчид олгох 322 дугаартай архивын лавлагаанд А аймгийн Ц сумын Б багийн малчин, өрхийн тэргүүлэгч Н-гийн Бгийн мал маллаж байсан хугацаа /1995-1996, 1998-1999, 2001 он хүртэлх/, 1995 онд адуу 14, үхэр 27, хонь 30, ямаа 17, бүгд 88, 1996 онд адуу 16, үхэр 38, хонь 45, ямаа 17, бүгд 116,1998 онд адуу 6, үхэр 15, хонь 40, ямаа 5, бүгд 66, 1999 онд адуу 10, үхэр 54, хонь 122, ямаа 6, бүгд 142, 2001 онд адуу 10, үхэр 24, хонь 40, ямаа 20, бүгд 94 гэсэн, Б нэрээр бичигдсэн 1995, 1996, 1998, 1999, 2001 оны малын А дансны хуулбар, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “А аймгийн Ц сумын Б багийн 1995-2000 он хүртэлх хүн ам өрхийн бүртгэл Ц сумын Засаг даргын тамгын газрын архивт байхгүй болно. Иймд иргэн Ц овогтой Ө-ны 1995-2000 оны хүн ам өрхийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэсэн 58 тоот тодорхойлолт, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэн Н овогтой Б нь 1995-2001 онд Б багт эхнэр Ц овогтой Ө-ны хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн 60 тоот тодорхойлолт, “Эцгийн нэр Н.Б, эхийн нэр Ц.Ө” гэсэн Б.Т гэсэн №54, №41 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, 0000252344/02 дугар овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, Н.Б, Ц.Ө нарын №62 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 606 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Т-гийн төрсний ХААТР-11 маягтад “А аймгийн Ц сум, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Б-гийн Т, эцгийн нэр Н-гийн Б, эрхэлдэг ажил-малчин, эхийн нэр Ц.Ө, эрхэлдэг ажил-малчин”, Н.Б, Ц.Ө нарын гэрлэсний ХААТР-15 маягтад: бүртгэсэн-А аймгийн Ц сум, 1999.01.15, гэрлэсэн-1996.10.12, нөхөр Н.Б, эрхэлдэг ажил-малчин, эхнэр Ц.Ө, эрхэлдэг ажил-малчин гэсэн, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Тус газрын архиваас Ц.Ө нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно” гэсэн 01/608 тоот тодорхойлолт, Н.Б-гийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 08 сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/607 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 4 дүгээр хуудсанд “А аймгийн Ц сумын Х багийн хөдөө оршин суух Н.Б, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 07 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Ц.Ө, эхнэр, 1974 оны 04 дүгээр сард төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Б.Т, хүү, 1999 оны 07 дугаар сард төрсөн 0 настай, эрэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4045 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 667 тоот албан бичгээр ирүүлсэн “Төрөгсдийг бүртгэх анкет”-д “хүүхдийн тодорхойлолт Н.Б, эрэгтэй, халх, 1974 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн, эцэг Л.Н, эх Б.Ю” гэсэн, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “... Д овогт Н.Б нь Д овогт Н-гийн Б-ийн ах” гэсэн №2465000001000889 тоот Төрөл садангийн лавлагаа зэрэг баримтууд, гэрч Б.Н-ийн: “Би А аймгийн Х сумын 8 жилийн сургуулийг 1990 онд Н.Б, Ц.Ө нартай хамт төгсөж байсан. Н.Б бид 2 8 дугаар төгсөөд шууд мал дээр гарсан. Харин Ц.Ө А аймгийн Т суманд 10 дугаар анги төгссөн байх. Би А аймгийн Ц суманд 1990 оноос эхлэн 2015 он хүртэл хувийн малаа маллан амьдарч байсан. Б, Ө нар 1995 онд хуримаа хийж А аймгийн Ц сумын Б багт хамт амьдарч эхэлсэн. Тэднийх Б багийн Дээд цагаан толгой гэх газар өвөлжиж, Өвөр тээл, Мөрөн гэх газраар зусаж, намарждаг. Манайх 1995 он хүртэл А аймгийн Ц сумын Б багт амьдарч байгаад 1995 оноос хойш А аймгийн Ц сумын Х багт амьдардаг болсон. Н.Б-гийнхаас манайх 20-иод км-ийн зайтай. Н.Б, Ц.Ө нар нь 1995 оноос хойш тэмээнээс бусад малыг маллаж өнөөдрийг хүрсэн. А аймгийн Х сумын 8 жилийн сургуульд сурч байхад Н.Б-г бид нар Б гэж дууддаг байсан, харин журнал дээр Н.Б гэж бичигдсэн, багш нар Б гэж дууддаг байсан. Нутгийнхан болон Н.Бгийн ах дүү нар нь Б гэж дууддаг. Н.Б нь хувийн малаа маллахын хажуугаар А аймгийн Ц сумын Б багийн дарга нэг хэсэг хийж байсан, 2008 оны үе байх, 2 жил орчим хийсэн санаж байна. Ц.Ө, Н.Б нар өөр ажил хийж байгаагүй, 1995 оноос одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа. А аймгийн Ц суманд 1995-2000 онд мал тооллого явагдаж байсан” гэх, гэрч Л.Б-ын: “Би 1983-1985 оны 06 сар хүртэл А аймгийн Х сумын А нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Цэргээс ирээд Ардын зориг нэгдэлд мал маллаж эхэлсэн. 1991 онд Ц сум байгуулагдаж Ц сумын С нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1991 оны 09 дүгээр сард мал хувьчлагдах хүртэл ажилласан. Мал хувьчлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл А аймгийн Ц сумын У багт хувийн малаа маллан амьдарч байна. Ц.Ө, Н.Б нар нь 2-уулаа Ц сумын хүмүүс. Ц сум байгуулагдахаас өмнө Х бригадад Ц.Ө, Н.Б нарын аав ээжтэй фермд айл байсан. Энэ 2-ыг хэдэн онд хуримаа хийснийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Н.Б 8 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн, хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна. Н.Б, Ц.Ө нар нь А аймгийн Ц сумын Б багийн Өвөр тээл гэх газар зусаж, Ямаат гэх газар өвөлжиж, өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. Манайхан хоорондоо 70-аад км-ийн зайтай. Н.Бг үе тэнгийнхэн нь Б гэж дууддаг. Нутгийн настай хүмүүс Б гэж бүтэн нэрээр нь дууддаг . Н.Б эхээс 6-уулаа. Төрсөн ах эгч дүү нар дунд нь Б, Б гэсэн нэртэй хүн байхгүй. Н.Б нь нэг хэсэг А аймгийн Ц сумын Б багийн Засаг дарга хийж байсан. 2016-2020 он байх, сайн санахгүй байна, өөр ажил бол хийж байгаагүй, энэ 2 хувийн малаа л маллаж байсан. А аймгийн Ц суманд 1995-2000 онд мал тооллого явагдаж байсан” гэх мэдүүлгүүдээр Н.Б, Ц.Ө нарын А аймгийн Ц суманд 1995-2000 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
6. Хүсэлт гаргагч Н.Б-г багаас нь ах дүү, найз нөхөд, нутгийнх нь болон сургуулийн багш нар нь “Н.Б, Н.Б” гэх нэрээр нэрлэж, мөн дээрх нэрээр ажил хөдөлмөр эрхэлж байсан нь Б нэрээр бичигдсэн 1995, 1996, 1998, 1999, 2001 оны малын А дансны хуулбар, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 60 тоот тодорхойлолт, “Эцгийн нэр Н.Б, эхийн нэр Ц.Ө” гэсэн Б.Т, Б.Т гэсэн №54, №41 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, 0000252344/02 дугар овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, Н.Б, Ц.Ө нарын №62 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 606 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Т-гийн төрсний ХААТР-11 маягт, Н.Б, Ц.Ө нэрээр олгогдсон гэрлэсний ХААТР-15 маягт, өрхийн тэргүүлэгч А аймгийн Ц сумын Х багийн хөдөө оршин суух Н.Б гэж бүртгэгдсэн Хүн ам, орон сууцны 2000 оны Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4045 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, “Н.Б, эрэгтэй, халх, 1974 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн” гэж бүртгэгдсэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Төрөгсдийг бүртгэх анкет”, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “... Д овогт Н.Б нь Д овогт Н.Б-ийн ах” гэсэн №2465000001000889 тоот “Төрөл садангийн лавлагаа”, гэрч Б.Н, Л.Б нарын мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
7. Иймд хүсэлт гаргагч Н.Б, Ц.Ө нарын А аймгийн Ц суманд 1995-2000 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
8. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Д овогт Н.Б, Б овогт Ц.Ө нарыг А аймгийн Ц суманд 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА