Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0273/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах, 
Хохирогч ****,
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** холбогдох эрүүгийн 1718000430036 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах **** ХХК-ийн байранд менежер ажилтай ****ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах "**** трейд" ХХК-ийн байранд менежер ажилтай ****ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж тархи доргилт, доод эрүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...Би 2017 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед өөрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг **** трейд ХХК-ийн байранд ирсэн. Намайг ажилдаа ирэхэд менежер ажилтай **** үүдний өрөөнд манайд түр ажиллаж байсан **** түүний найз залуу **** хамт склад янзлаад зогсож байсан. Би өөрийн 2 давхрын өрөөнд ороод сууж байгаад менежер ****ааг дуудсан. Тэгээд өрөөндөө ганцаараа сууж байхад **** ганцаараа орж ирсэн. Би ****т хандаж чамд тавих шаардлага байна гэж хэлсэн. Тэгээд 1-т чи миний амьдралын үнэ цэнэтэй үр хүүхдүүдийн амьдралд муугаар нөлөөлсөн байна. 2-т байгууллагын удирдлагад танилцуулаагүй хувиараа шинээр баар түрээсэлж давхар ажиллаж байгаа юм байна. Иймд чамайг өнөөдрөөс эхэлж байгууллагад ажиллуулахгүй. Миний склад савыг цэвэрлэж хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгэхэд **** ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Би ****т чамд ёс зүй байхгүй болохоор би чамайг ажиллуулж чадахгүй. Би чамайг ажлуулмааргүй байна гэж хэлээд өрөөнөөсөө гараад явсан. Миний араас **** гарч ирсэн. Миний өрөөний хаалга онгорхой байсан тул хаагаад түгжээд гараад явсан. Тухайн үед хаалганы хажуугийн складын үүдэнд ****, **** нар юм янзлаад зогсож байсан. Би байгууллагаас гарахдаа эргээд харахад **** нь ****, **** нартай склад янзлаад үлдсэн. **** нь ажлын дадлага туршлага муутай ч  ажлын төлөө гэсэн сэтгэлтэй. Би ****ыг анх ажилгүй байхад нь найзаар нь дамжуулж ажилд авч байсан. Би ****т сарын 800 000-900 000 төгрөгөөр цалинжуулж байсан. Би ****т банкны 6 000 000 төгрөгний зээлийг чөлөөлж машин авч өгч байсан. Миний гараашид 1 жилийн хугацаанд машинаа үнэ төлбөргүй тавьж байсан. Мөн ****ын том хүүг 2016 онд *** -ийн барилгын инженерийн ангид оруулж сургалтын төлбөрт нь тусалж байсан гэх мэдүүлэг,

    Хохирогч ****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн хооронд ажил дээрээ байж байхад захирал ****намайг өрөөндөө дуудаад склад цэвэрлэ гэж хэлэхэд нь гадуур гарах ажилтай байна гэж хэлэхэд чи заавал наадахаа цэвэрлэж өг гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний толгой тархи дүүрч, толгой эргээд бие сонин оргиод байхаар би сандал дээр хэсэг сууж байгаад **** хандаж та намайг яагаад цохиж байгаа юм бэ гэж асуухад чи миний эд хөрөнгөөр тоглож намайг доромжиллоо гэж хэлсэн. ...Тэгээд би гэрлүүгээ хариад нөхөр болох **** болсон зүйлийн талаар хэлэхэд манай нөхөр **** гар утас руу залгаад та яагаад манай эхнэрийг цохисон юм бэ гэж асуухад би цохиогүй наадах чинь юу солиороод байгаа юм бэ гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд би эмнэлэгт орж эмчид үзүүлээд үзүүлсэн тодорхойлолтоо аваад цагдаад хандсан юм гэх мэдүүлэг, 
Гэрч **** мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр **** трейд ХХК-нд 24 цагийн ресепшиний ажил үүргийг гүйцэтгэж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад **** менежер нөхрийнхөө хамт ирээд өөрийнхөө эд зүйлийг авна гэж хэлээд өрөөнөөс хөргөгч, плитк, тогоо зэрэг эд зүйлээ зөөгөөд аваад гарсан. ****ыг захирал **** зодуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 14/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 6 дугаар сарын 27-ны орой ажил дээрээ байж байхад манай эхнэр гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ очиход манай эхнэр уйлчихсан манай захирал **** намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь **** утас руу залгаад “манай эхнэр цаг наргүй, хагас бүтэн сайнгүй ажилладаг шүү. Чи яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм бэ гэж” асуухад би цохиогүй наадах чинь галзуурчихсан юм байгаа биз гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд би эхнэрээ аваад эмнэлэг орж үзүүлчхээд Цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх 18/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 2017 оны 6-р сарын 27-ны өдөр 17 цагийн орчим **** трейд ХХК-нд ажил дээрээ найз залуу ****ар туслуулаад склад цэвэрлээд байж байсан. Тэгэхэд захирал **** байгууллагын менежер ****ыг дуудаад склад цэвэрлэж байна. Би чамаас асуух зүйл байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад **** эгч хүрээд ирсэн. Тэгэхэд захирал **** **** эгчид хандаж энэ склад дотроос хэрэгтэй зүйлийг аваад, хэрэггүй зүйлийг нь гаргаад хая гэж хэлсэн. Тухайн үед би найз залуу ****хамт складанд хэрэггүй зүйлийг нь гаргаад хогийн цэгт аваачиж хаяж байсан. Миний харахад маргалдсан зүйл болоогүй. Би тэр талаар ерөөсөө анзаараагүй гэх мэдүүлэг /хх 19/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 2017 оны 6-р сарын 27-ны өдөр 17 цагийн орчим **** трейд ХХК-нд ажил дээрээ найз залуу ****ар туслуулаад склад цэвэрлээд байж байсан. Тэгэхэд захирал **** байгууллагын менежер ****ыг дуудаад склад цэвэрлэж байна. Би чамаас асуух зүйл байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад **** эгч хүрээд ирсэн. Тэгэхэд захирал **** **** эгчид хандаж энэ склад дотроос хэрэгтэй зүйлийг аваад, хэрэггүй зүйлийг нь гаргаад хая гэж хэлсэн. Тухайн үед би найз залуу ****хамт складанд хэрэггүй зүйлийг нь гаргаад хогийн цэгт аваачиж хаяж байсан. Миний харахад маргалдсан зүйл болоогүй. Би тэр талаар ерөөсөө анзаараагүй гэх мэдүүлэг /хх 19/, 

Гэрч Б.****мөрдөн байцаалтад өгсөн: 

... Би 2017 оны 6-р сарын 27-ны өдөр нийтийн байранд ганцаараа байж байгаад **** трейд ХХК-нд үйлчлэгчээр ажилладаг найз охин **** дээр 16 цагийн үед очсон. Намайг очиход **** складнаас хог гаргаж цэвэрлэж байсан. Би очоод туслаад хогийг складнаас гаргаж байхад захирал **** нь өөрийн ажлын ****ыг хүрч ирээд хэрэгтэй, хэрэггүй зүйлийг ялгаад өг гэж утсаар дуудсан. Ингээд удаагүй байхад **** хүрээд ирсэн. Тэгээд **** эгч складанд ороод хэрэггүй зүйлийг ялгаад өгсөн. Харин хажууд нь захирал **** хараад зогсож байсан. Миний харахад маргалдсан зүйл болоогүй. Захирал **** менежер **** нар цаад складанд үлдсэн. Би хогийг найз ****ын хамт асгаад ирэхэд складанд ****, **** нар байсан. **** эгчийн ялгасан хэрэгтэй зүйлийг тавиур дээр өрж байхад **** эгч доошоо цүнхээ бариад уруудаад гараад явсан. Харин захирал **** араас нь гараад явсан гэх мэдүүлэг /хх 20/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны 688 дугаар дүгнэлт: 

“1.****ын биед тархи доргилт, доод эрүүний цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх 22/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч шүүгдэгч нар харилцан эвлэрэхийг хүсэж шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулсан. Дээрх гэмт хэрэг нь  2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх тул Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар өөрчлөн зүйлчилж шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.
   
Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 34-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

2.Шүүгдэгч Баяд ****ууд Дашийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.****г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ