| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00620/И |
| Дугаар | 104/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2024/00402
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******,*******, *******, өөрийн байрт байрлах, ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,473,432.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлдэгч Н. нь ХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээгээр 20,36 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалын үлдэгдэл, мөн ирээдүйд ПОС машинаар мөнгөн хэлбэрээр дансанд орж ирэх борлуулалтын орлого 20,0 сая төгрөгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,883,990.52 төгрөг, үндсэн хүү 3,413,253.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159,188 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг нийт 9,473,432.28 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжилсэн 9,473,432 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүрэгт 9,473,432.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 9,473,432.28 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 166,524 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 83,262 төгрөгийг улсын төсвөөс, 83,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,473,432.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,524 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 83,262 төгрөгийг улсын төсвөөс, 83,262 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА