Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2024/00160

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00156/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “И************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 5,617,175.34 (таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун далан таван төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Л нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр L100000140 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Л-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ************* дугаартай зээлийн дансны дугаартай, 634,000.00 /зургаан зуун гучин дөрвөн мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *************** банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ************** дугаартай зээлийн дансны дугаартай, 3,790,000.00 /гурван сая долоон зуун ерэн мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946292355 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь :

-Үндсэн зээл: 634,000.00 /зургаан зуун гучин дөрвөн мянган төгрөг/

-Шимтгэл: 12,680.00 /арван хоёр мянга зургаан зуун наян төгрөг/

-Үндсэн хүү: 216,671.67 /хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун далан нэгэн төгрөг жаран долоон мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 37,706.50 /гучин долоон мянга долоон зуун зургаан төгрөг тавин мөнгө/

-Нийт: 901,058.17 /есөн зуун нэг мянга тавин найман төгрөг арван долоон мөнгө/

2. 2023 оны 11 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь :

-Үндсэн зээл: 3,556,199.57 /гурван сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин долоон мөнгө/

-Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 1,077,499.23 /нэг сая далан долоон мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг хорин гурван мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 65,918.37 /жаран таван мянга есөн зуун арван найман төгрөг гучин долоон мөнгө /

-Нийт: 4,699,617.17 /дөрвөн сая зургаан зуун ерэн есөн мянга зургаан зуун арван долоон төгрөг арван долоон мөнгө/

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Б.Л-ээс нийт 5,617,175.34 /таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун далан таван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б овогт Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Л миний бие “Инвескор хэтэвч ББСБ”-с сарын 634,000 төгрөг, урт хугацааны 3,790,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн компанийн шүүхэд нэхэмжилсэн 5,617,175.34 төгрөгийг төлж барагдуулж дуусгана.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 5,617,175.34 (таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун далан таван төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “И********** ББСБ” ХХК, хариуцагч Б.Л нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №L100000140 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,617,175.34 (таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун далан таван төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,617,175.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,617,175.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “И*********** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,825 төгрөгийн тал хувь болох 52,412 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,412 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Л-ээс улсын тэмдэгтийн хураамж 52,412 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И************ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “Зээлийн гэрээний үүрэгт 5,617,175.34 (таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун далан таван төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Л нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И************ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,825 төгрөгийн тал хувь болох 52,412 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,412 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Л-ээс улсын тэмдэгтийн хураамж 52,412 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И************ ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ