Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0282/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Хохирогч ****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** ,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох эрүүгийн 1718000000028 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  **** 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 21-23 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 7-р хэсгийн 8-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу дагавар охин ****ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 21-23 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн 7-р хэсгийн 8-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу дагавар охин ****ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан болох нь 

    Шүүгдэгч Н.****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр архи уусан юм. Манай эхнэр болох айл руу явсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Шарын голын цагдаад эрүүлжүүлэхдээд сэрсэн. ****ийн ярьсан зүйл үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

    Хохирогч ****ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...Миний ээжийг гэдэг намайг 3 настай байхад **** гэж хүнтэй гэр бүл болсон гэдэг. Манай ээж энэ хүнтэй суугаад 3 хүүхэд төрүүлсэн би 3 дүүтэй. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би хойд аав ****ын хамтаар гэртээ хоёлуулахнаа үлдсэн ээж 3 дүүгийн хамт 15 цагийн орчим эмээгийн үсний найр гээд явчихсан байсан. Орой 19 цагийн үед хойд аав **** архи уучихсан юм шиг харагдсан хэзээ яаж уусныг бол эхлээд би мэдээгүй. Тэгсэн чинь архи авч орж ирээд өргөлийн саванд хийчихсэн ууж байсан юм байна лээ. Миний мэдэхээр 20 цагийн үед бас нэг архи авч ирээд ууж байсан 21 цагийн орчим байх би том өрөөндөө зурагт үзээд буйдан дээр сууж байхад хойд аав **** миний хажууд суугаад миний бүсэлхийгээр хүчтэй тэврээд авсан. Тэр үед миний биений юм ирсэн байсан болохоор гэдсэнд даралт ирэхээр нь би шоконд орсон. Тэгээд ухаан балартаад ирэх үед миний хөх, хүзүү, цээж хэсэгт үнэсээд байсан. Тэгэхээр болиоч гээд гараараа түлхсэн чинь миний 2 гарыг бариад авсан. Хажууд байсан гар утсыг авах гэсэн чинь утсыг аваад шидчихсэн. Бараг 20 орчим минут болсон байх тэгж байгаад салаад гэрээс гарахад араас гарч ирээд барьж аваад үүдний амбаарт дахин намайг оруулаад буйдангийн сандал дээр суулгаад миний өмнө сууж цээж, хүзүү, хөхөн дээр үнэсээд хөх базаад одоо болилдоо гэхэд болихгүй 1 цаг гаруй болсон байх. Миний хувьд их удсан тэгж байгаад арай гэж нэг болихоор нь би гарах гэсэн чинь миний гарнаас барьж аваад амбаараас гарч байшингийн гадна суугаад өөрийнхөө хажууд суу гэхээр нь үгүй гэсэн чинь сандал шиднэ гэхээр нь намайг цохих байх гэж айгаад хажууд нь суусан. Тэгсэн чинь би чамд хайртай ээж, охин хоёрын хэнд нь их хайртай гэдгээ мэдэхгүй байна гэхдээ би чамд хайртай орой болгон чамтай унтаж байна гэж зүүдэлдэг гээд сонин сонин юм яриад байсан. Би үнэхээр их айгаад юу ч хэлж чадахгүй аан гээд л аясаар нь хажууд нь суугаад байсан. Тэгж сууж байхдаа одоо зүгээр гэртээ ороод аавынхаа орыг засаад өгөөч гэхээр нь би орох юм бол намайг дахин оролдох байх гэж бодож айгаад үгүй би гэрт ормооргүй байна гэхэд тэр одоо зүгээр байна хэрэв дарах юм бол энд ч гэсэн дарж чадна гэхээр нь ороод зүгээр болох л байх тэгвэл гараад зугатандаа гэж бодоод гэрт орж орыг нь засаж өгсөн. Миний араас орж ирэхээр би гарах гэхэд намайг барьж аваад орлуу авч очоод орон дээр хэвтүүлж дээрээс дарж аваад би түлхээд дийлэхгүй байсан мөн л миний дээр гараад дахин миний хөх, цээж, хүзүү хэсэгт үнэсээд өмдний гаднаас бөгснөөс бариад илээд байсан. Тэгэхээр нь та ингэхгүй гээ биздээ гэсэн чинь миний үгийг тоохгүй намайг оролдоод байсан. Тэр үед би толгойгоороо шүүгээ мөргөсөн тэгж байсан чинь болиод дээшээ хараад хэвтэхээр нь би босож гар утсаа шүүрч аваад гарч зугтаагаад замын урд хол очиж байгаад ээж рүү утсаар залгаад “ээжээ ирэх болж байна уу” гэсэн чинь “арай болоогүй байна” гэхээр нь хурдан хүрээд ирээрэй гэхэд “цаадах чинь архи уучихсан юм уу” гэхээр “тиймээ намайг оролдоод байна” гэж хэлсэн. Тэгж ээжид хэлчихээд айгаад нэг блокон хашааны тэнд нуугдаад сууж байсан. Ээжийг ирэх хооронд нь ирж байна уу гэж би хэд хэдэн удаа ээжтэй утсаар ярьсан дахин гарч ирээд намайг бариад авах байх гэж бодоод айгаад тэндээсээ хөдөлж чадахгүй чанга ярьж чадахгүй хүлээгээд байсан. Тэгж байгаад ээж, эгчийн хамт ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн. Тэгэхэд ээж, эгч 2 цагдаа дуудаад цагдаа нарыг ирэх хооронд **** зугтаачихсан байсан. Хашаанд ороход манай портер машин гараашид байсан. Цагдаад мэдүүлэг өгөх хооронд портер машиныг аваад зугтаачихсан байсан. Би ээж, дүү нараа бодоод гомдолгүй гэх мэдүүлэг, 
Гэрч Л.ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би ийн төрсөн эгч нь байгаа. Миний төрсөн дүү 2000 оноос хойш ****гэж залуутай хамтран амьдрах болсон. ****тай хамтран амьдрахаас өмнө **** гэж дагавар охиноо дагуулж хамтран амьдрах болсон. ****, хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болсон. ...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би ийн хамт гадуур ажилтай явж байхад рүү 22 цагийн орчим **** залгаад **** согтуу ирээд хүүхэд айлгаад байна явъя гэж хэлсэн. Би ийн хамт гэрлүүгээ харих гээд явж байхад **** дахин дахин залгаад байсан. Ингээд гэрийнх нь ойролцоо ирэхэд **** гудамжинд зогсож байсан. Тэгээд ****т хандаж хүүхдэд гар хүрсэн байх юм бол хохино шүү гэж хэлсэн. Тэгээд **** хаана байна гэж асуухад **** “би яаж мэддэг юм. Гэртээ л байгаа биз” гэсэн. Удаагүй **** цаанаас харанхуй гудамжнаас хүрч ирээд уйлаад “би ёстой тэвчиж чадахгүй юм байна. **** ах миний амыг дараад миний хөхийг үнэсээд" гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ****т хандаж "арчаагүй муу хулгайч" гэж орилсон санагдаж байна. Түүний дараа **** ээжтэйгээ юу ярьсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 21/, 

Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...Өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим би ажилтай гадуур явсан. Тэр үед **** гэртээ угаалга хийнэ гээд үлдсэн. Мөн **** гэртээ үлдсэн. Намайг гадуур явж байхад 23 цагийн орчим **** утсаар залгаад **** ах намайг алах гээд байна. Хурдан ирээрэй гэж хэлсэн. Би тэр дороо гэр рүүгээ явж байхад манай охин **** залгаад **** намайг хүчиндэх гээд байна хурдан ирээч гэж хэлж байсан. Тэгэхээр нь охиноо хүнтэй газар бараад гэж хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд **** гудамжинд ганцаараа зогсож байсан. Тэгээд би ****аас охин хаана байна гэж асуухад “би яаж мэдэх юм гэртээ унтаж байгаа биз” гэсэн. Тэгээд охин руугаа залгахад манай охин гудамжны үзүүрт нуугдаж байгаад намайг хараад хүрээд ирсэн санагдаж байна гэх мэдүүлэг /хх 22/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны 840 дугаар дүгнэлт: 

“1.****ийн биед зүүн шуу, бугалга, мөр, хоёр гарын сарвууны гадна, баруун бугалга, мөр, хоёр хөхөн дээрх цус хуралтууд тогтоогдлоо. 2.****ийн биед илэрсэн дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайлбал хүчтэй үнэсэх, сорох, базаж барихад үүсэх боломжтой. 3.****ийн биед илэрсэн дээрх цус хуралт нь ГЗТЖ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4.****ийн биед бэлгийн охин хальс гэмтэлгүй, бүтэн /охин байдал хадгалагдсан/ байна. 5.****ийн биед бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчин илэрсэнгүй. 6.****ийн цусны бүлэг BIII  байна” гэжээ /хх 29/, 
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7, схем зураг /хх 8/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 1.Миний үйлчлүүлэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэхийг завдсан гэж хүндрүүлэн зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлгүй энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй эргэлзээтэй байна гэсэн нь Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т "гэр бүл" гэж "хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ", 21 дүгээр зүйлийн 21.3-т "дагавар хүүхэд хойд эцэг, хойт эхийн хооронд эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ", 25 дугаар зүйлийн 25.2-т "гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн нэг нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно" гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтад хохирогч ****ийн өгсөн: "Миний эхийг гэдэг намайг 3 настай байхад **** гэж хүнтэй гэр бүл болсон гэдэг. Миний эх энэ хүнтэй суугаад 3 хүүхэд төрүүлсэн. Би 3 дүүтэй. 5 настайгаасаа Улаанбаатар хотод эмээ дээрээ өссөн. Өвлийн болон зуны амралтаараа ирж хамт байдаг" гэх /хх18/, мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн: "Миний төрсөн дүү нь 2000 оноос хойш ****гэж залуутай хамтран амьдрах болсон. ****тай амьдрахдаа **** гэж дагавар охиноо дагуулж хамтран амьдрах болсон. ****, хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болсон" гэх /хх 21/, мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн: ****тай 2000 онд танилцаад түүнээс хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Би ****тай анх амьдрахдаа өөрийн дагавар 3 настай охины хамт амьдрах болсон. Миний охин одоо 19 настай гэх /хх 22/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.****, **** нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаагүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. 

2.Шүүгдэгч Н.****ын хувьд хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орсон гэдэг нь тогтоогдохгүй, хор уршиг, хохирол учруулаагүй, хохирогч нь шүүгдэгч Н.****ыг хөх үнссэн, өмдний гаднаас өгзөг илсэн гэж байгаа боловч өмдийг тайлахыг завдсан, бэлэг эрхтнийг нь оролдсон талаар мэдүүлээгүй. Хэрэв Н.****ын үйлдлийг гэмт хэрэг мөн гэж үзвэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан байдаг. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Иймд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан тул Н.****ыг цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгт авагдсан дараах баримтаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ: Үүнд: Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хохирогч ****ийн өгсөн: "2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ээж 3 дүүгийн хамт 15 цагийн орчим эмээгийн үсний найр гээд явчихсан. Орой 19 цагийн үед хойд аав **** архи уучихсан юм шиг харагдсан хэзээ яаж уусныг бол эхлээд би мэдээгүй. ...Миний мэдэхээр 20 цагийн үед бас нэг архи авч ирээд ууж байсан 21 цагийн орчим байх би том өрөөндөө зурагт үзээд буйдан дээр сууж байхад хойд аав **** миний хажууд суугаад миний бүсэлхийгээр хүчтэй тэврээд авсан. Тэр үед миний биений юм ирсэн байсан болохоор гэдсэнд даралт ирэхээр нь би шоконд орсон. Тэгээд ухаан балартаад ирэх үед миний хөх, хүзүү, цээж хэсэгт үнэсээд байсан. Бараг 20 орчим минут болсон байх тэгж байгаад салаад гэрээс гарахад араас гарч ирээд барьж аваад үүдний амбаарт намайг оруулаад буйдангийн сандал дээр суулгаад миний өмнө суугаад цээж, хүзүү, хөхөн дээр үнэсээд хөх базаад, бөгс илээд 1 цаг гаруй болсон намайг боль гэхэд болихгүй байсан. Маш удаан болсон. Би эсэргүүцээд дийлэхгүй орилох гэхээр гараараа ам дараад амьсгалуулахгүй аль эсвэл бамбаруушаар ам дараад байсан. Толгойгоороо шүүгээ мөргөөд тэгж байсан чинь болиод тэгсэн чинь болиод дээшээ хараад хэвтчихээр нь гарч зугтаасан" гэх мэдүүлэг, дээрх мэдүүлэг нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 840 дугаар шинжээчийн дүгнэлт “1.****ийн биед зүүн шуу, бугалга, мөр, хоёр гарын сарвууны гадна, баруун бугалга, мөр, хоёр хөхөн дээрх цус хуралтууд тогтоогдлоо. 2.****ийн биед илэрсэн дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайлбал хүчтэй үнэсэх, сорох, базаж барихад үүсэх боломжтой" /хх 29/, гэрч Л. "...удаагүй **** харанхуй гудамжнаас хүрч ирээд уйлаад би ёстой тэвчихгүй юм байна. **** ах миний ам дараад миний хөхийг үнэсээд" гэж хэлсэн" /21/, гэрч Т. "...**** ах намайг хүчиндэх гээд байна ээжээ хурдан ирээч гэж хэлсэн"  /хх 22/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.****ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж  үзэв. 

Шүүгдэгч Н.****т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ****ийн гэх нарийн мөртэй нэг талын мөр нь тасарсан майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 27 хоногийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохыг дурдав.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Нэргүйн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.****ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.****т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Х****ын цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ****ийн 1 ширхэг хар өнгийн майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ