| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00288/И |
| Дугаар | 153/ШШ2024/00279 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2024/00279
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Б*******) багийн *******-р байрны ******* тоотод оршин суух, Б******* овогт Д******* Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар (М*******) багийн *******-р ******* айлын ******* давхрын ******* тоотод оршин суух, Б овогт Нын Мд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: "*******0,650,000 (арван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 3 сард Ш санхүү, аудит, Х овогтой А нь Нын Мг дагуулж гэрт ирж “хурдан морь, мал бэлэн мөнгөөр авч зардаг юм. Энэ хүн танай барааг зараад өгье гэнэ. Би өөрийг нь дагуулаад ирлээ” гээд хоёулаа орж ирсэн. “******* сарын хугацаатай орос хром, дуран, утас, зээлээч. Найдвартай бэлэн мөнгө өгч байхаар зараад өгье” гээд энэ хүн гуйсан. Тухайн үед би итгээд бараагаа өгөөд явуулсан. Өглөө нь би нөхөртэйгөө Н.Мтэй яриад гэрийн заалгаж очсон барааныхаа үнэ бичсэн цаасыг нэг хувь гарын үсэг зуруулаад өөрт нь өгч тохиролцсон. Миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа тул хариуцагч Н.Мгээс нийт барааны үнэ *******0,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Н.Мд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.
*******.Нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа.
2.Хариуцагч Н.М нь үлдэх шаардлага болох 8,250,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулна.
3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Н.Мд холбогдох “*******0,650,000 (арван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч Н.М нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.М нь үлдэх шаардлага болох 8,250,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******85,350 төгрөгийн тал хувь болох 92,675 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Мгээс 92,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, ************** дугаар зүйлийн **************.*******-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мд холбогдох “*******0,650,000 (арван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.М нь үлдэх шаардлага болох 8,250,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг тус тус бартлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******85,350 (нэг зуун наян таван мянга гурван зуун тавин) төгрөгийн тал хувь болох 92,675 (ерэн хоёр мянга зургаан зуун далан таван) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Мгээс 92,675 (ерэн хоёр мянга зургаан зуун далан таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН